
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, орон нутагт ажиллаж буй албан хаагчидтайгаа уулзлаа. Тодруулбал, Архангай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцсан байна.
Хүн амын нягтаршил их, шилжилт хөдөлгөөн ихтэй дээрхи аймгуудын хувьд жилээс жилд аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгдэж байгаа учир эхний ээлжинд гал унтраах ангиуд болон эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүний орон тоог нэмэгдүүлэх талаар ярилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ