Эмэгтэй гишүүд уулзалт хийжээ

img

УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр хуралдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, удахгүй болох орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих талаар ярилцсан байна. Тэд УИХ-д суудалтай 4 намын эмэгтэйчүүдийн байгууллагуудыг оролцуулан, нам харгалзахгүй нэр дэвшигч эмэгтэйчүүдээ дэмжихээр болжээ. Мөн эмэгтэй гишүүд зохион байгуулалтаа сайжруулан 3 хэсэг болж ажиллахаар болсон байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ нар нийгмийн бодлого буюу сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн асуудлыг, М.Батчимэг, Р.Бурмаа, Г.Уянга нар шууд ардчилал, нээлттэй засаглал, авилгатай тэмцэх асуудлыг, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн дарга нар болох Д.Оюунхорол, Ц.Оюунгэрэл, С.Оюун нар жендерийн тэгш байдал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг хариуцан авч ажиллахаар тогтжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uneheer saihan uil ywdal bolson baina ta nariig demjij baina. erch huchteo ololt amjilttai uil ajillagaagaa ehleeerei amjilt
2012-10-26
mongoljingoo:
hi ta bugded amjlt husie
2012-10-25
Энэ гичийнүүд бүгд улс төрчдөд биеээ үнэлсэн болоод л улс төрд орсон байгаа биз янхдууд
2012-10-25
eli:
emegtei gishuudee bayrlalaa oron nutgiin songuulid hamtdaa ortsgooe.
2012-10-19