МАН-ын гишүүдэд Н.Удвал халуун хоол цай авчирч өгнө гэв
УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд өчигдрөөс эхэлж, эсэргүүцлээ илэрхийлэн чуулганы танхимын үүдийг буйдангаар таглан сууж эхэлсэн юм. Тэд өнөөдөр ч суултаа үргэлжлүүлж буй.
Суулт зарласан гишүүдийн урдуур дөнгөж сая Эрүүл мэндийн сайд Н.Удвал явж өнгөртөл түүнд хандан эрхэм гишүүн Д.Хаянхярваа “Сайдаа, ядарч байна шүү. Даралт 200 гарчихлаа” хэмээн хошигноход Н. Удвал сайд “Цай хоол авчирч өгөх үү” хэмээгээд зөрж өнгөрлөө.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ