О.Баасанхүү гишүүдийг өдөв
Чуулганы танхимын үүдэнд сууж буй гишүүд дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирж “Та нар хохь нь” гэхчлэн элдэв үг чулуудаж буйд гишүүд болон сэтгүүлчид нэлээд дургүйцэв.
Тэрбээр суулт зарласан настай гишүүдийн урдуур хөндлөн алхаж “Та нар одоо болих хэрэгтэй. Төрийнхөө ажлыг явуулмаар байна” хэмээн ам хэлээ билүүдсэн юм. Гэтэл тэнд сууж байсан Ж.Энхбаяр гишүүн “О.Баасанхүү чи одоо болио. Одоо бүр тав дахь удаагаа ирлээ. Чиний хэрэг энд огт алга” гэв.
Дашрамд дурдахад, О.Баасанхүү гишүүн энэхүү тэнэглэлээ “Би гоё үг хэлсэн үү. Гаргаад өгөөч” хэмээн сэтгүүлчид рүү утас цохиж онигоонд оров.
С.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ