Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуух бичгээ барив

img

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Ж.Наполетанод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Энэ үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Ж.Наполетанод уламжилж өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Италид хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын явцын талаар болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Ерөнхийлөгч Ж.Наполетано Монгол Улс Ром хотод ЭСЯ-аа нээж байнгын төлөөлөлтэй болсон нь хоёр орны харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэж, Элчин сайдад ажлын амжилт хүсэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zanadu:
Hooy mangaruudaa custum umssunuus undesnii xuvtsasaa umssun ni deer bgaa biz dee
2013-04-30
Amjilt. Heden mongoloo bodooroi
2012-10-19
ha ha ha. Yamar urlagyn nomer uzuuleh gej bgaa um bol doo?
2012-10-19
тамхи банйа уу:
ёоёо энэ одоо багабандийн хүн тамхины наймаачин гар ингээд л дамжаад дэвшээд тэнээд явах уу
2012-10-19
Odoo madridad elchin saidiin yamaa neej toloololtei bolohgui bol. End baigaa bidnii heden mongolchuud bichig barimt ene teree Paris-s avah gej hetsuu bna zardal chiregdel ni
2012-10-19
Zochin:
Zaa ene odoo yun shog yum umstsiiin
2012-10-19