Боломжгүй юм гэж үгүй: Хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн шилдэг “Эргэн ирэлт” - үүд

img

Хэдхэн хоногийн өмнө 2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан тоглолтонд Европ тивийн С хэсгийн Герман–Шведийн багийн тоглолт болсон билээ. Талбайн эзэд тоглолтын II үеийн 62 дахь минут хүртэл 4 : 0 ээр хошуучилж байсан билээ. Энэ тоглолтыг үзэж байсан хөлбөмбөг сонирхогчдын дийлэнхи нь Германчуудын ялалтаар өндөрлөнө гэж бодож байсан байх. Германчууд ч хэдийнээ хожилтойгоо эвлэрч хамгаалагчид нь хайнгадуухан тоглолт үзүүлж тэрийг нь Шведүүд ашиглаж З.Ибрагимович багийнхаа эргэн эрэлтийнхээ эхлэлийг тавьсан билээ. Улмаар түүний гоолоос 2 минутын дараа 64 дэхь минутанд Лустиг багийнхаа 2 дахь гоолоо хийсэн. Энэ мөчөөс хойш Шведүүд сэргэж уйгагүй довтолсоор санасандаа хүрч 76 дах минутанд Эльмандер багийнхаа 3 дахь гоолыг хийсэн бол цаг дуусах мөчид шүүгчийн мэдлийн нэмэлт цагийн 90+3 дахь минутанд Эльм тоог тэнцүүлснээр хөлбөмбөгийн жинхэнэ гайхамшигийг үзүүлсэн билээ. Ингээд та бүхэндээ хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн шилдэг “Эргэн эрэлт” – ийг танилцуулъя. 5. 1993 оны II сарын 8 Аваргуудын лигийн хэсгийн тоглолт «Вэрдер»—«Андерлехт»—5:3 (0:3) Гол: Руфер, 66 (1:3). Братсет, 72 (2:3). Хобш, 80 (3:3). Боде, 83 (4:3). Руфер, 89 (5:3)—Альбер, 16 (0:1). Боффен, 18 (0:2). Боффен, 33 (0:3) Эхний үеийг Бельгийн Андерлехт 3:0 – ээр тэргүүлсэн. Гэсэн хэдий ч “Бремений хөгжимчид” II үеийн 66 – гаас 89 дэхь минут хүртэл буюу ердөө 23 минутанд 5 гол оруулж ялалт байгуулан Бельгичүүдийг шоконд оруулсан юм. Талбай дээрээ тоглож байсан Бремений хөгжөөн дэмжигчдийн дийлэнхи нь багаа ялагдчихлаа гэж бодон цэнгэлдэхээ хэдийнэ орхин одсон байсан бөгөөд тэд үеийн үед дурсагдах ялалтыг бүрэн үзээгүйдээ насан туршдаа харамсдаг бизээ. “Вэрдер” – чүүд иймэрхүү эргэн ирэлтийг үүнээс өмнө 1987 оны UEFA-гийн цомын тоглолтонд хийж байсан билээ. Москвагийн “Спартак”–тай учраа таарсан тэд айлын талбайд зочлон тоглохдоо 4 : 1 ээр ялагдсан билээ. Хариу тоглолтондоо 4 бөмбөгний зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай байлаа. Тухайн үеийн дэлхийн шилдэг хаалгачдийн нэг Ринат Дасаевын хаалганд төдий тооны гол оруулах нь боломжгүй даалгавар байв. Гэсэн ч тэд 6 : 2–оор хожиж Р.Дасаев тэргүүтэй “Спартак”–чуудыг мулталж байсан юм. 4. 2003 оны VIII сарын 3 17 хүртэл насны ДАШТ–ний хэсгийн тоглолт Португа —Камерун—5:5 (4:0) Гол: Виринья, 21 (1:0). Курто, 36 (2:0). Курто, 43 (3:0). Курто (4:0). Гама, 52 (5:0) —Коста, 70 ( өөрийн хаалганд 5:1), Н’Гал, 74 (5:2), Н’Гал (5:3), Нгуэмо, 88 (5:4), Мбиа, 90+4 (5:5) 2003 онд Финлянд улсад болсон идэрчүүдийн ДАШТ энэхүү тоглолт болсон юм. 4 : 0-ээр эхний үеийг тэргүүлсэн Португалчууд энэ давуу байдлаа тоглолт дуустал хадгалж чадсангүй 5 : 5–аар тэнцэх нь тэр. 3. 2010 оны I сарын 10 Африк тивийн цомын хэсгийн тоглолт Ангол—Мали—4:4 (2:0) Гол: Флавио, 36 (1:0). Флавио, 42 (2:0). Жилберто, 67 (11 тор.цохилт, 3:0). Манушо, 74 (тор.цохилт, 4:0) — Кейта, 79 (4:1). Кануте, 88 (4:2). Кейта, 90+3 (4:3). Ятабаре, 90+4 (4:4) Тус тэмцээний нээлтийн тоглолт жинхэнэ гал гарсан тоглолт болсон. Талбайн эзэн Анголчууд 79 дэхь минут хүртэл 4 : 0 –ээр тэргүүлж байлаа. Тухайн үеийн Испанийн “Барселона”, “Сэвилья”- гийн тоглогч байсан Кейта, Кануте нар шилдэг тоглолтоо үзүүлж багтаа тэнцээг авчирч байсан юм. 2. 2011 оны V сарын 5 Английн Прьемер Лиг «Ньюкасл»—«Арсенал»-4:4 (0:4) Гол: Бартон, 68 (11 тор.цохилт, 1:4). Бест, 75 (2:4). Бартон, 83 (11 тор.цохилт, 3:4). Тиот, 87 (4:4)—Уолкотт, 1 (0:1). Журу, 4 (2:4). ван Перси, 10 (0:3). ван Перси, 26 (0:4) Улаан хуудас: Диаби, 50 («Арсенал») “Их Буучид” баараггүй 3 оноо авах байсан тоглолт билээ. 50 дахь минутанд Диаби улаан хуудас аван талбайгаас хөөгдөн 10 – уулаа үлдсэн тэд “Шаазгайнууд” – ын довтолгоог зогсоож чадаагүй 4 : 4 – өөр тэнцсэн юм. 1. 2005 оны V сарын 25 Аваргуудын Лигийн шувтаргын тоглолт «Ливэрпуль» — «Милан» — 3:3 тор.цохилт 3:2 (3:0, 0:3, 0:0) Гол: Жеррард, 54 (1:3). Шмицер, 56 (2:3). Алонсо, 60 (3:3) — Мальдини, 1 (0:1), Креспо, 39 (0:2), Креспо, 44 (0:3) Туркийн Станбулд болсон энэхүү гайхамшигт тоглолтыг “Ливэрпуль” – ийн хөгжөөн дэмжигчид хэзээ ч мартахгүй бизээ. Багийн ахлагч С.Жеррард багийнхаа эхний голыг мөргөж оруулсан. Түүнээс ердөө 6 минутын дотор 2 гол хийж “Ливэрпуль” – чүүд тоог тэнцүүлэх нь тэр. Улмаар нэмэлт цагт аль аль нь гол оруулсангүй. Ингээд 11 метрийн торгуулийн цохилтоор ялагч тодорсон билээ. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
tiimee 2005 oniih neeh ch tiim saihan bish 1999 oni final bol aguu bsan shuu.bi manu giin fan bish ch liverpool odoo sugarsan bag bolson odoo neg champions leaguet orood ireheer ni manai barcelona alj hayna daa.kk
2012-11-03
1 -0 oor hojigoj bgaad 2 - 1 eer hojihiig ergen irelt gedeg gui um
2012-10-22
Hamgiin aguu ergen irelteer oor toglolt shalgarsan baidag yum. 1999 onii avarguudiin league-iin final. Nemelt tsagiig 3 minutaar sungah shiidveriig shuugch garasan yum. 90+1 minut bolj baihad Bayern Munchen 1-0 oor Man Utd -iig hojij bailaa. Selgeenii tolgogchid ni ali hediinee bayaraa temdegleed ehelsen baisan daa... 90+2 minut-d Man Utd bulangiin tsohilt avsan. Beckham-iin damjuulaltaas Tedy Sheringham goal... 90+3 Bayern chuud talbain tuvuus bumbuguu gargaad tasluulan Man Utd dovtlon dahin bulangiin tsohilt. Shuugch ene tsohiltiin daraa shugelee uleeheer tsagaa harlaa. Gevch dahin Beckham iin damjuulaltaas Ole Gunar Solsjear goal hiin Avarguudiin Leagud-d turuulsen yum daa.
2012-10-19