
"Тамхигүй Улаанбаатар" сэдэвт салбар хорооны хуралдаан болжээ.
Манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний аравт ордог. Түүгээр зогсохгүй тамхины татварыг бусад улсынхтай харьцуулахад маш доогуур байдаг байна.
Монгол Улсад 2009 онд хийсэн” Халдварт бус өвчний эрэстэлд хүчин зүйлийн тархалтыг тогтоох” судалгаа 15-64 насныханы хооронд хийжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 6,9 хувь тамхи татдаг хэмээн хариулжээ.
Дам тамхидалтын тухайд бол хүүхдүүд их өртдөг байна. Улсын хэмжээгээр Сүхбаатар аймаг, Архангай аймгийн Цэнхэр сум тамхигүй хамт олон болохоор аймаг, сумын ИТХ-аасаа шийдвэр гаргажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ