Төрийн өмчийн дулаан, цахилгааны байгууллагыг нийслэлийн өмчид шилжүүлнэ

img

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр төрийн өмчит дулаан, цахилгааны байгууллагыг орон нутгийн өмчлөлд шилжүүлснээр хэдэн хэдэн чухал асуудлыг шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун мэдээллээ. Орон нутгийн өмчид шилжүүлсэнээр үйлчилгээний байгууллагууд нь хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах нөхцөл бүрдэхээс гадна, иргэдийн өмнө хүлээх хариуцлага дээшилнэ гэж үзэж байгаа юм.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай мэдээллийн төв, Захирагчийн ажлын албанд дулаан, цахилгаан хангамжийн тасалдал, доголдлын талаар санал гомдол байнга ирдэг байна. Тухайлбал, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд ирж буй  нийт дуудлагын 12 хувийг дулаан хангамжийн, 45 хувь нь цахилгаан доголдол, сааталтай холбоотой санал гомдол эзэлжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу  Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр тэнд хүрэх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн сайжруулах, инженерийн хангамжийн  асуудлыг шийдэх юу юунаас чухал юм.  Иймээс “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ” ТӨХК-ийн харьяа шугам сүлжээ, барилга байгууламжууд нь зөвхөн хотын хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг хангах, түгээх, үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн байгууллага тул хотын харьяалалд байх ёстой гэж үзэж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга, зөвхөн зам засварын ажилд дулааны шугамаас болж тооцоолоогүй хөрөнгө ихээр үрэгддэг. Тиймээс зам засвартай хобоотой гардаг дулааны шугамын асуудлыг цэгцлэхэд цаашид анхаарч нарийн төлөвлөн, нягт уялдаатай ажиллах нь зүйтэй гэв. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, тохижилт ногоон байгууламжийг сүйтгэн дулааны шугам тавих явдал их байгаа юм. Үүнийг ч гэсэн цаашид нарийн төлөвлөн, энэ асуудалд оруулах нь зөв гэж хэллээ. Нийслэлийн Удирдалыг зөвлөл  НИТХ-аар “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр тогтлоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЦАХИЛГААН, ДУЛААНЫГ ОРОН НУТГИЙН ӨМЧЛӨЛД АВААД ТЭРНИЙГ НЬ УЛСТӨРЧ БАТҮҮЛ УДИРДААД АСУУДАЛ САЙЖРАХ УУ. ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЦАХИЛГААН БОЛ ЗӨВХӨН УЛААНБААТАР БИШ ТӨВ АЙМГИЙН НУТГИЙГ ХАМАРЧ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ. АПЕТИТ ИХ БАЙНА УУ. ХООРОНДОО УЯЛДАА ХОЛБООГҮЙ ЮМ ГЭЖ ХОРВОО ДЭЭР ЕР НЬ БАЙДАГ ЮМ УУ. БҮГДИЙГ НЬ ХОТОД ӨГВӨЛ ЯАСАН ЮМ. ТЭГЭЭД ДУРААРАА ЦАХИЛГААНЫГ ТАСАЛ УСЫГ НЬ ХАА ГЭЭД ОРИЛООД СУУЖ БАЙХАД АМАР
2012-10-22
Зөв шүү. Ямарч уялдаа хобоогүй бие биенийхээ ажлыг будаа болгодгийг бид хангалттай харж байгаа шүү дээ. Хайран мөнгө. Цаашдаа хамт нэг зэрэг засвар үйлчилгээгээ хийж цогцоор нь гүйцэтгэвэл зүгээр байна шүү дээ.
2012-10-20
zorig:
ene butehgui zuil shuu sain anhaarai tom uls tor bolno shuu bolgoomjtoi
2012-10-20
bat yyl shaaj bna aa neeree
2012-10-19
bi:
zuv, zuv. yostoi zuv
2012-10-19