“Олон үндэстний хоол” үзэсгэлэн болов

img

"Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба,  дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс “Олон үндэстний хоол”-ны үзэсгэлэн, худалдааг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, Үйлдвэр худалдааны хэлтсийн дарга Ж.Долгормаа, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төвийн тэргүүн Ш.Эрдэнэхүү нар оролцжээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн зургаан дүүргийн 24  аж ахуйн нэгж оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр урлагийн тоглолт болж,  дуудлага худалдаа зохион байгуулсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лхамааа:
Гоё харагдаж байна шүү. Хорхой хүрчихлээ.
2013-04-11
harin tiin... hezee haana bolood hezee duusah yum bee..medeelel bichij baigaa yum bol todorhoi bicheechee..
2012-10-20
идэе:
хэзээ хаана болсон юм бэ очиж хоол иддэг байж,,,
2012-10-20