
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнг Хууль сахиулах их сургуулийн бүрэлдэхүүнд нэгтгэх Засгийн газрын тогтоол гарсан. Үүнийг тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж байгаа юм байна.
Тус хүрээлэнг хууль сахиулах байгууллагад нэгтгэснээр “Гамшиг судлал”-ын талаархи төрөөс баримтлах бодлогыг алдагдуулах, төлөвшиж буй гамшиг судлалын салбарын үүргийг бууруулах, Онцгой байдлын албыг шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл, судалгаагаар хангах боломжийг мэдэгдэхүйц бууруулах сөрөг талтай гэж үзэж байгаа юм.
Гамшиг судлалын хүрээлэн нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны батламжлагдсан шинжлэх ухаан, судалгааны үйл ажиллагаа явуулах эрх бүхий мэргэшсэн хүрээлэн бөгөөд бусад хүрээлэнгүүдээс ялгаатай нь судалгаа, шинжилгээ хийхийн сацуу гамшгаас хамгаалах өдөр тутмын үйл ажиллагаанд биечлэн оролцдог.
Тиймээс тус хүрээлэнг олон улсад болон Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн статус, эрдэм шинжилгээний байгууллагын өнөөгийн хүрсэн түвшинг хадгалуулан ОБЕГ-ын харъяанд ажиллуулан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн гүйцэтгэхэд судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг ашиглах саналыг тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ