Нийслэлийн түүхийг дэлгэн харуулна

img

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгууллагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас “Нийслэлийн түүх-архивын баримтууд” сэдэвт архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнг гаргахаар болжээ. Үзэсгэлэн энэ сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд гарна. Энэхүү үзэсгэлэнд, “Нийслэл хотын захиргааны нэрийн өөрчлөлт, бүтэц, зохион байгуулалт”, “Нийслэл хотын захиргааны үйл, ажиллагаа" түүн дотроо Хотын захиргааны болон хороодын албан хаагчдын цалингийн цэс, Улаанбаатар хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан тухай АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг зэрэг сонирхолтой баримт бичгүүдийг дэлгэх харуулах юм. Мөн “Нийслэл хотын бүтээн байгуулалт, хот тохижилт”,  “Нийслэл хотын иргэдийн ахуй амьдрал”, “Нийслэлийн хүн амын статистик тоон үзүүлэлт” зэргийг сонирхох боломжтой юм байна. Д.Туяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ