Засгийн газрын хуралдаан болно

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. 1. Хөрөнгө гаргах тухай Д.Тэрбишдагва 2. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан  Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Х.Тэмүүжин 3. Журам батлах тухай Л.Болд 4. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Ч.Сайханбилэг 5. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Д.Бат-Эрдэнэ 6. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Х.Баттулга 7. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн санхүүжилтийн тухай Х.Баттулга 8. “Дөрөвдүгээр дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх тухай М.Сономпил 9. Хөрөнгө гаргах тухай (2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах) Ц.Баярсайхан 10. Нууц асуудал Л.Болд 11. Нууц асуудал Д.Бат-Эрдэнэ Танилцуулах асуудал 12. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх саналын тухай Д.Ганхуяг 13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай С.Эрдэнэ 14. Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Д.Бат-Эрдэнэ 15. Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Ч.Улаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ