Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно.
2012 оны 10 дугаар сарын 20-ны 20 цагаас 10 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгор, Завханы хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цасгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн , өдөртөө 4-6 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ