Үндэсний төв архивын газрынхан шалгалт хийлээ

img

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Үндэсний төв архив хамтран яамны харъяа байгууллагуудад  батлагдсан удирдамж, хуваарийн дагуу  ҮХААЯ-ны мэргэжилтнүүд, архивын ажилтан, Үндэсний төв архивын  ахлах зааварлагч арга зүйч нарын бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг  төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн 4 чиглэлээр  шалгаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллаа

Шалган туслах үзлэгт  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Мал эмнэлэг, үржлийн газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Мал хамгаалах сан, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори  зэрэг 9 байгууллага хамрагдсан байна.

Цаашид яамны харьяа байгууллагуудад үзлэгийн явцад, илэрсэн зөрчил дутагдлыг засуулахаар хугацаатай үүрэг өгч, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах талаар удирдлагуудад танилцуулж, тодорхой арга хэмжээ авах, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг АЕГ-ын дэргэдэх архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэрэгжил олгох сургалтанд  хамруулах,  ҮХААЯ-ны архивт хуваарийн дагуу дадлага хийлгэх нь зүйтэй  гэж үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ