Шонхорыг үндэсний бахархалт шувуугаар зарлалаа

img

Эзэн Богд Чингис хааны үеэс энэхүү хурмастын амьтныг эрэлхэг, хүчирхэгийн билэгдэл гэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Монгол орны түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг  Үндэсний бахархалт шувуугаар зарлалаа.

Үндэсний бахархалт шувууг зарлан тунхаглах ёслолын ажиллагааны журам батлах тухай арга хэмжээг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжавт даалгалаа.

Энэхүү ёслолын ажиллагаанаас хойш шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгох, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриаллаа.

Ихэнх улс орон өөрийн орны Үндэсний шувууг сонгож, түүнийг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг. Одоогоор дэлхийн 87 орон Үндэсний шувууг сонгон зарлаад байгаа юм байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Х:
Арабууд хөдөө хээрээр тэнэж шонхоруудыг нь барьж дуусгаснаас болж оготно гэдэг амьтан хорхой шиг язганаж мал идэх ургамалгүй өвсгүй болгож байна.
2019-08-06
shonhor:
odoo undesnii baharhalaa arabuudad hudaldaj el zalguulahgui yum bgaa bizdee
2012-10-21
ura:
BAYAR HURGII TA BUHEND UNENDEE UNDESNII BAHARHAL GEED HELCHIH UNENDEE BAIHGUI GEJ HELHED BOLHOOR BAISAN YUM TURIIN SULDEN DEHI TASARHAI MORIIG ES TOOTSBOL ODOO URAN BUTEELCHDIIN DUND URALDAAN ZARLAAD PANDA SHIG LOGO HIIH HEREGTEI SHUU BAYARLLAA
2012-10-21