Дулааны V станцын байршлыг өөрчлөх судалгаа хийж байна

img

Улаанбаатар хотын ДЦС-5-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байсан. Гэтэл төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай. Уг цахилгаан станцад түлэх 1,8 сая тн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс  зайлуулж хадгалах газар байхгүй. Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарчээ. Иймд Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж байна.

Хотын зүүн талын байршил нь төмөр замыг салаалан тавих боломжтойн дээр хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Газар чөлөөлөх асуудал байхгүй зэрэг давуу талтай гэж үзэж байна.

Дээрх байршлуудыг болон бусад боломжит хувилбарыг судлан танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LOAN OFFER, APPLY NOW!!:
Христийн Мэндэлсний Баярын зээл санал болгох нь одоо хэрэглэж !!! Та удахгүй Xmas тэмдэглэх зээл хайж байна уу? эсвэл та ноцтой, таны үнэт цаас, өрөө төлөх өөрийн бизнесээ эхлүүлэх нь зээл хэрэгтэй байна ?? Таны мөрөөдөл зээлийн зээлдүүлэгч таны санхүүгийн хэрэгцээг хангах ирсэн билээ .., ямар ч нэмэлт хайх lukasmatovickreditoffergmail.com нь бидэнд өнөөдөр холбоо барина уу
2015-11-25
loan offer, apply now:
Христийн Мэндэлсний Баярын зээл санал болгох нь одоо хэрэглэж !!! Та удахгүй Xmas тэмдэглэх зээл хайж байна уу? эсвэл та ноцтой, таны үнэт цаас, өрөө төлөх өөрийн бизнесээ эхлүүлэх нь зээл хэрэгтэй байна ?? Таны мөрөөдөл зээлийн зээлдүүлэгч таны санхүүгийн хэрэгцээг хангах ирсэн билээ .., ямар ч нэмэлт хайх lukasmatovickreditoffergmail.com нь бидэнд өнөөдөр холбоо барина уу
2015-11-25
zochin 3:
Мэдээллийн хэрэгслүүд нь нүүрсний цахилгаан станцын талаар энэ мэтээр бичдэг улс дэлхийд Монгол, Африкийн Конго 2-с өөр алга. Гэртээ түүхий нүүрсний оронд хагас кокс түлцгээе гэж баярлан хөөрдөг улс ч Хойд солонгос Монгол 2 л байна даа. Бусад улс оронд гэр ахуйн хэрэгцээнд газрын тос хий л ашигладаг болчихоод байна. Манай мэдээллийн хэрэгслүүдийн агаарын бохирдлын талаар хийж байгаа ажил нь 20 жилийн өмнөх хятадын мэдээллийн хэрэгслүүдийнхтэй их л адилхан юм. Хятадууд тухайн үеийн алдаанийхаа горыг одоо эдлэн агаарын бохирдлоос болж жилд 30000 хүн үхэж, 300000 хүн өвчинд шаналж байна. Дэлхий дахины дагаж мөрддөг 15-50 гэсэн дүрэм бий. Байгалийн хий юмуу нүүрсний хий ашигладаг цахилгаан станц хотоос 15 км харин нүүрсний цахилгаан станц нь дор хаяж 50 км зайд байх гэдэг журам юм. Хэдий хот суурингаас 50 км-т байх ч тэрхүү нүүрсний цахилгаан станцад станцын утааг шүүх төхөөрөмж байх нь ойлгомжтой. РМ, хүхэр, азот зэргийг шүүх төхөөрөмжийг гадаадын цахилгаан станцууд дийлэнх нь ашигладаг. Харин нүүрсний хий, байгалийн хий ашигладаг станцад РМ, хүхэр, азотыг шүүх төхөөрөмж огт шаардлагагүй. Утаа нь угаасаа цэвэрхэн аюулгүй учраас. Нүүрсэнд РМ, хүхэр, азот зэрэг нь ихээр агуулагддаг юм. Ер нь гадаадын улс орнуудын цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмжийг суурилуулсан байдаг ч тэр нь заримдаа нэр төдий зүйл байх ч магадлалтай тул 100% баталгаатай шүүнэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд, гадаадынхан эргэлзээтэй ханддаг. Тэрхүү шүүх төхөөрөмжийг суурилуулахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр ашиглах явцдаа ч чамгүй их зардал гаргадаг тул засч сайжруулах энэ тэр ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс төхөөрөмж нь эвдрэх, ажиллагаагүй болох зэрэг бэрхшээлүүд ч багагүй тохиолддог аж. Тэгээд ашиглаад ч хор хөнөөлийг тодорхой хэмжээнд бууруулахаас биш огт үгүй хийж бүрмөсөн арилгаж дөнгөнө гэсэн үг огтоос биш. Жишээлбэл: манай 4-р цахилгаан станцад байдаг РМ шүүх төхөөрөмж нь 10 micron -с дээш хэмжээтэй тоосонцрыг л шүүж чадах учраас зөвхөн хүний нүдэнд үзэгдэх цагаан утаа л багасах боловч эрүүл мэндэд хамгийн хортой хэсэг болох 2.5micron-с жижиг хэмжээтэй тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Ийм төхөөрөмжтэй болохоор 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцаас утаа багатай харагдах авч шатааж буй нүүрсний хэмжээ нь хамаагүй их болохоор ялгаруулах хорт бодис нь ч 2 дахин их. Эндээс үүсэх агаарын бохирдлоос болж жилд Улаанбаатарын хүн амын 10% буюу 1000 гаруй хүн үхэж байна. Өндөр хөгжилтэй орон болон хятад улс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмж хичнээн суурилуулсан ч түүнд итгээд тайвшрах бус цахилгаан станцыг хот суурингаасаа дор хаяж 50 км зайтай байгуулж байна. Гэтэл манай сэтгүүлчид нүүрсний үнсийг барилгын материалд ашиглаж болно мэтийн юм бичих хэрнээ яахаараа Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудын үнс хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас 30 дахин том бөгөөд түүнээс ялгарах мөнгөн ус, хар тугалга мөн гүний усны бохирдол зэрэг асуудлын талаар огт хөнддөггүй байна аа. Нүүрсний үнсийг ашиглах боломжтойн хувьд боломжтой. Гэвч нүүрсний үнсээр хийсэн цемент барилгын материал нь жирийн цементтэй харьцуулахад чанар муутайн дээр цемент болгохын тулд зардал ихтэй тул АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад нийт үнснийхээ ердөө 10 орчим хувийг л ашигласан болоод 90 хувийг нь далайд хаядаг байна. /АНУ, Япон, Солонгос гэх мэт улсуудын ашигладаг нүүрс нь сайн чанарын нүүрс болохоор шатаасан нүүрсний хэмжээний 15%-тай тэнцэх хэмжээний үнс гардаг байна. Харин манайд ашиглаж байгаа нүүрсний чанар муу тул үнс ч их гардаг./ Эдгээр улс орнууд нь далайтай болохоор далайн ойролцоо цахилгаан станцаа байгуулж үнсээ далай руу хаячихдаг харин Улаанбаатарын цахилгаан станцууд яадаг вэ гэхээр Сүхбаатарын талбайгаас 30 дахин том газарт үнсээ хаяж хөрс усыг бохирдуулж байна. Тэрхүү үлэмж хэмжээний үнс нь салхи шуурганд хийсч ойр орчин агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулна. Цахилгаан станцыг хот суурингаас 50км хол байгуулдаг нь ялгарах утаа, хаягдал үнснээс гарах хор хөнөөлөөс хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Мэдээллийн хэрэгслээр нүүрснээс ялгарах утааг 20% цэвэршүүлнэ гэсэн хоосон горьдлого тээсэн мэдээлэл дамжууллаа ч 3 жилийн дараа тэр нь 10%, 5жил өнгөрөхөд 0% болсон байна. Үнсний 99%-г ашиглана гэдэг нь ч үнэндээ 10 хүрэхгүй хувийг л ашиглана гэсэн үг. Улаанбаатарын цахилгаан станцууд нь ажиллах явцдаа хуралдуулсан үнс нь нэгэнт Сүхбаатарын талбайг 30 нугалахаар үлэмж хэмжээтэй болжээ. Үүндээр нь 5-р цахилгаан станцыг улаанбаатарт байгуулчихвал улсын нийслэл маань мөнгөн ус, хар тугалга-д хордсон ундны ус нь хор болчихсон, гамшгийн хот болох нь дээ. Ард түмэн минь ээ хий дэмий санаагаа чилээх хэрэггүй ээ. Манай мэдээллийн хэрэгслүүд нь ингэж бичих байх шиг байна.Юу вэ гэхээр одоо 5-р цахилгаан станц гэж зүгээр л сенсааци тарьсан төдий үнэндээ огт байхгүй яриа. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна. 5-р цахилгаан станцын тендерт Японы Marubeni, Mitsui мөн Солонгосын Samsung Америкийн Bechtel зэрэг гадныхон оролцох төлөвтэй байна. АНУ-чуудын нүүрсний цахилгаа станцын талаарх ойлголт хандлагын талаарх тод жишээ нь Lovett цахилгаан станц юм. Lovett нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-ойркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан байна. Энэ талаар тодорхой мэдэхийг хүсвэл та бүхэн net-с өөрсдөө хайж үзээрэй. Мэдээлэл хангалттай байгаа. Харин энд та бүхэнд Япон Солонгосчууд ямар газарт нүүрсний цахилгаан станц байгуулдаг талаар товчхон мэдээлэл өгье. Японы Киото хот нь сая 400 мянган хүн амтай, эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн байдаг нь манай Улаанбаатар хоттой нилээд төстэй. Уг Киото хотын хэрэглээний эрчим хүчийг Киотогоос 100 км зайтай Maizuru хэмээх газрын цахилгаан станцаас илгээдэг байна. Киото Улаанбаатарын адил уулаар хүрээлэгдсэн тул агаарын бохирдол амархан бий болж болзошгүйн үүднээс гэрэл цахилгааныг 100 км-н цаанаас явуулж байгаа хэрэг. Харин Солонгосын нийслэл Сөүл нь 10 сая хүн амтай бөгөөд Сөүлийнхний эрчим хүчний хэрэгцээг 4 цахилгаан станцаас хангаж байна. Уг 4 цахилгаан станцын 2 нь Сөүлээс 60 км зайтай далайн дундах аралд байх ба үлдсэн 2 нь Сөүлээс 50 км зайтай Инчионд байдаг байна. Япон Солонгос зэрэг улсууд нүүрсний цахилгаан станцад утаа шүүх төхөөрөмж, чанарын шаардлага хангасан шалгарсан сайн технологийг ашигладаг ч гэсэн тэд өөрсдөө ч тэрхүү мундаг сайн төхөөрөмжиндөө 100% бат итгэдэггүй хэрэг. Тиймээс л хүн ам төвлөрсөн газраасаа дор хаяж 50 км-н зайтай нүүрсний цахилгаан станцыг байгуулдаг юм. Улаанбаатарын оршин суугчид нийслэл дотроо Сүхбаатарын талбайгаас 5 км зайтай газарт үнэхээр нүүрсний цахилгаан станц байгуулуулахаар болчихлоо гэж үү дээ. 5р цахилгаан станцыг байгуулах нь америк, герман, японы компаний аль нь байсан ч хамаагүй тэднээс нэг зүйлийг асуух хэрэгтэй. Тэдгээр улсын компаниуд өөрийнхөө улсын нийслэлд нүүрсний цахилгаан станц барих болов уу гэж. Барихгүй нь ойлгомжтой дор хаяж 50 км алслагдсан газар барих болно. Өөрийнхөө улсад ингэх мөртлөө яагаад монголд өөрөөр хандана гээч. Учир нь өөрийнхөө нийслэлд амьд хүн амьдарч байгаа мэт харин Улаанбаатарт малнууд амьдарч байгаа мэтээр үзэж байгаа болохоор. Улаанбаатарчуудаа юуны өмнө 5р цахилгаан станцын асуудлыг шийдчихээд дараа нь нийслэлийг нүүлгэх эсэх талаар маргацгаая. Түүнчлэн цахилгаан станцад нүүрс шатаахад шатаасан нүүрсний 20%-тай тэнцэхүйц хэмжээний үнс гардаг тэрхүү үнс нурмыг гадагшлуулах болон турбин хөдөлгүүрийг хөргөхийн тулд ихээхэн хэмжээний ус хэрэглэдэг тул Япон Солонгос зэрэг улсууд далайн ойролцоо цахилгаан станцыг байгуулдаг байна. Гэтэл борооны улирал гэхээр зүйлгүй Улаанбаатарын хувьд газрын гүний ус нь өдрөөс өдөрт хорогдсоор одоо бараг цэвэр усны гачигдалд ороход ойрхон болчихоод байхад үүнээс илүүтэй хайр гамгүй хэрэглэж яасан ч болохгүй. Улаанбаатарын 2,3,4-р цахилгаан станцууд нь 35 жилийн туршид ажиллах хугацаандаа бий болгосон үнс хаях газар нь Сүх жанжины талбайгаас 30 дахин том бөгөөд тэндээс салхинд хийсэн агаарт бужигнах үнс ч мөн агаарын бохирдлын 1 шалтгаан юм. Түүнчлэн үнснээс хөрсөнд шингэх мөнгөн ус, хар тугалга нь хөрс усны бохирдлыг бий болгодог. Гэтэл энэ бүхний эцэст 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулаад үнсийг нь хаявал нийслэл маань амьд амьтан тогтохын аргагүй л газар болно доо.
2012-10-22
baganuurt bari
2012-10-22
Jaizjzjjsj:
Man tuuz haichilj gazar nogoon tsai orshuulahaaaraa aldartai shvvdee tedend ymarch garzgvi tvmnii tarhi ugaah tor bulaah hamgiin zarlaggvi ajil. Shvvdee. Enhbayr. Bayr. Batbold bvgd. Songuuliin omno Haich tuuz. Nogoon tsainii jinhene. Erlegvvd baisniig tvvh. Gerchilne dee zavaarsan. Gichiinvvd
2012-10-22
neg myy dulaanii tsahilgaan stants haana barihaa medeed engineerin tolovlogoo zohion baiguulalt hiij chadq oron, yaponchuudaar neg myy guur bariulahdaa taarsan ard tumen shu. zugeer l neg bolomjiin ustai, hoid ger horoololuudtai oir, usnii bohirdol uusgehgui gazar bodoj biagaad songochihgui l um daa....bayanhoshuund esvel barihgui yu daa....ajil hiideg hun alga...ene yamduudad dandaa ariin xaalgaar avsan arzakuud suuj baigaa...ajil hiihgui yumdaa...ter MCS chin Energy Resource deer ali deer dulaanii tsahilgaan stants heden jiliin omno baritsan bolq bol tednii hiisen engineruudiig duudaad huvi huvisgaliin humuus hamtraad shiid l dee...mongoliin undesnii companiudaaraa guitsetguuleech dee maluudaa.
2012-10-22
db:
кккккк энэ цахилгаан станцыг түрүүчийн сонгуулиар улаан хацарт Батбаяр БЗД -ээс сонгогдох гэж уулзалт хийгээд явж байхдаа зүүн зүгт гачуурт хужир булангийн орчимд барьж энэ 4 жилдээ ашиглалтанд оруулна. би хотын дарга байх даа солонгос улстай гэрээгээ хийчихсэн энэ оноос эхлээд барьж эхлэнэ. худлаа гэвэл та нар халуун хүйтэн усны турба нь хийгдээд одоо хотруу орж ирж байгааг БЗ-ийн товчоон дээрээс харж болно гэж ирээд л тун тодорхой ярьж сонгогдож билээ. тэгсэн чинь юу вэ барих газраа ч сонгоогүй тууж явдаг чинь. тэр Батбаяр нөхөр хаана юу хийгээд явж байгаа билээ. одоо үнэнээ хэлээч . заваан юмнууд . ингээд ээлж нь ирээд өөрсдөө суулт хийгээд суухдаа ичдэггүй юм байх даа. юм ээлжтэй гэж монгол ардын үг байдаг юм
2012-10-21
chort bariachee
2012-10-21
хотын зүүн талд усны эх байдаг бас хөрсний цэвдэгтэй учраас болохгүй гээд байсан сайн судлаарай даа.
2012-10-21
click:
эргүү минь тэндээс 1000 градус ус ч бараг хөлдчөөд ирнэ. Халуун ус нь хэрэгтэй болохоос дангаараа цахилгаан бол Оросоос авсан ч болно шүү дээ.
2012-10-21
baganuurt barival yamar ve humuuseee
2012-10-21
click:
эргүү минь тэндээс 1000 градус ус ч бараг хөлдчөөд ирнэ. Халуун ус нь хэрэгтэй болохоос дангаараа цахилгаан бол Оросоос авсан ч болно шүү дээ.
Zochin:
Ene er ni barigdahgui ee... hmmm
2012-10-21