Л.Эрдэнэчимэг: Гэрээр хүүхэд харах үйлчилгээ улсаас гарах зардлыг 10 дахин хэмнэнэ

img

Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газарт хүргүүлжээ.  Товчхондоо бол хүүхэд харах хүсэлтэй хүн 14 хоногийн хүүхэд аюулгүй, эрүүл орчинд өсгөж хүмүүжүүлэх сургалтад хамрагдаж хүүхэд харах эрхээ авна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр улсын хэмжээнд цэцэрлэггүй байгаа 80 мянган хүүхдийг харах хүнтэй болгох юм байна.  Гэрээр хүүхэд харах үйлчилгээ гэж чухам юун тухай яриад байгаа талаар Л.ЭРДЭНЭЧИМЭГ гишүүнтэй ярилцлаа.

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээ гэхээр сонин соргог сонсогдож байна л даа. Хүний хүүхэд өөрийн гэртээ харсных нь төлөө төрөөс мөнгө өгнө гэсэн үг үү. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Энэ хууль сургуулийн өмнөх боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт хэлбэрээр орох юм. Энэ хуулийн төслийг би санаачлаад, Л.Гантөмөр, Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, З.Баянсэлэнгэ гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газарт өргөн барьсан. Улсын хэмжээнд 220 мянган сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхэд байна. Харин өнөөдөр 120 мянган хүүхэд л цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа. 80 мянган хүхэд ор тас цэцэрлэггүй хоцорчихоод байгаа юм. Нийт хүүхдүүдийн маань гуравны нэг нь огт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэдэг үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байна гэсэн үг л дээ.

-Энэ хүүхдүүдийг харах хүнтэй болгохын тулд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх юм уу?

-Цэцэрлэггүй байгаагийн үндсэн хохирогч гэртээ үлдэж байгаа 80 мянган хүүхэд. Ялангуяа гэр хороололд байгаа хүүхдүүд үндсэндээ эзэнгүй байгаа. Одоо ингээд өвөл болохоор яах вэ. Хүүхэд гэртээ галд өртөж амь насаа алдлаа гэсэн эмгэнэлт мэдээ олон гардаг. Аав ээжүүд ажилдаа явахдаа хүүхдээ цоожлоод л явдаг. Ийм эрсдэлтэй байдалд хүүхдүүд өсч байна. Хотын төвийн хүүхдүүд бол цэцэрлэгт хамрагдчихаад байгаа юм. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн гэр хорооллын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Хоёрдугаар хохирогч нь ээжүүд болоод байна. Тэр 80 мянган хүүхдийн хэн гэртээ хараад сууж байна 25-35 насны ид хөдөлмөр эрхлэж байх ёстой ээжүүд. Энэ хүмүүс ажил хайгаад явбал олдоно, ажлын байр нь байна. Хамгийн гол нь хүүхдээ хэнд харуулах вэ гэдэг асуудал. Өнөөдөр амьдрал ямар байгаа билээ, айлын эзэгтэй хөдөлмөр эрхлэхгүй болохоор тухайн айлын эдийн засаг тэр хэрээр хямарч байна. Хоёр хүний цалингаар арай гэж болж байдаг амьдрал шүү дээ, тийм ээ. Нэг нь цалин авахгүй болохоор амьдрал дунджаас доош шатанд орж, бүр ядууралд хүрэх асуудлууд гараад байна.

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээг Монголд нутагшиж болох үйлчилгээ юм уу. Судалгаа бий биз дээ?

-Мэдээж дугуйг дахин бүтээхгүй гэдэгтэй адилаар бусад орны туршлагыг нэлээн судалж байгаа. Баруун европ, америк гээд хөгжингүй улс орнуудад гэрээр хүүхэд харах үйлчилгээ илүү хөгжсөн байна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээнд цөөхөн хүүхэд авдаг. Дээр нь эцэг эхийн хяналт маш сайн байдаг учраас хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд байж чаддаг. Мэдээж зургаахан хүүхэдтэй харилцаж байгаа нэг багш гэдэг хүүхдүүдэд илүү их зүйл сургаж, хайрлах боломж нь бүрдсэн байдаг. Энэ утгаараа гадаадад улсын цэцэрлэг ч юм уу, олон хүүхэдтэй цэцэрлэгийн ангиас илүү эцэг эхчүүд цөөхөн хүүхэдтэй орчинд хүүхдээ өгөх сонирхолтой байдаг юм байна. Үүнийг нь улсаас маш ихээр дэмждэг. Ийм үйлчилгээнүүдэд нийт хүүхдийнх нь 60, 70 хувь нь хамрагддаг болсон байх юм.

-Цэцэрлэг барих, гэрээр хүүхэд харах үйлчилгээ нэвтрүүлэх хоёр зардал мөнгөний хувьд ямар байх бол?

-Өнөөдөр 100 ортой хүүхдийн цэцэрлэгийг өнөөдөр нэг тэрбум төгрөгөөр босгож байгаа юм. 80 мянган хүүхдийг цэцэрлэгт явуулахын тулд бидэнд  800 тэрбум төгрөг хэрэгтэй. Дээр нь бусад зардлууд нэмэгдэнэ. Ингээд зогсохгүй 1970 хэдэн онд баригдсан 5000 гаруй хүүхдийн цэцэрлэгийг нураах шаардлагатай болоод байна. Ашиглалтын шаардлага хангахгүй, хэзээ мөдгүй нураа гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргасан. Эндээс дахиад хүүхдийн цэцэрлэг нураах нь гэж ойлгож болно. Хүүхэд харах үйлчилгээ нэвтрүүлэх нь цэцэрлэг барихаас хялбар хямдаар асуудлыг шийднэ гэсэн үг. Өнөөгийн төр засаг хүүхдийн мөнгө олгохоор болсон. Хүүхдийн мөнгө олгоод эхлэхээр төрөлт нэмэгддэг. Ер нь цаашид эдийн засаг өсөх прогноз гараад байгаа. Мөн энэ хэрээр төрөлт, сургуулийн өмнөх насны хүүхэд нэмэгдээд л явна. Бид өнөөдөр 80 мянган хүүхдээ яах вэ гэж ярьж байгаа бол хойтон жил магадгүй 100 мянга гэж ярих юм билээ. Энэ бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах арга замыг хүүхэд харах үйлчилгээ гэж үзэж байгаа.

-Энэ үйлчилгээ нэвтэрлээ гэхэд би хүүхдээ ямар багшид яаж даатгах юм бэ?

-Хүүхэд харах үйлчилгээгээр нэг багшид зургаан хүүхэд оногдоно. Өнөөдөр цэцэрлэгийн багшийн сургууль төгссөн багш цэцэрлэгт багшилж байгаа. Харин гэрээр хүүхэд хардаг багш 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж хүүхэд харах эрхээ олж авна. Энэ сургалтанд сууснаар багш хүүхдийг аюулгүй эрүүл орчинд өсгөх талаар сурна. Анхан шатны ойр зүйрийн зүйлд сургана л даа. Өнөөдөр бид хүүхдүүдээ мэргэжилтэн боловсролтон болгохдоо биш хүн шиг хүн болгоход анхааръя гээд байгаа шүү дээ. Эдгээр багш маань хүүхдийн хүнсний эрүүл ахуй зэргийг сурахтай зэрэгцээд хүүхдэд хүнтэй хэрхэн харилцах вэ гэхчлэн харилцааны боловсрол олгох сургалтад хамрагдана.

-Цэцэрлэгийн багш нар заадаг сургуулийн өмнөх боловсролыг яаж олгох юм бэ. Хүүхдүүд ядахнаа л өнгө ялгаж, зүг чигээ мэдэж хэрэгтэй биз дээ?

-Улсын зүгээс телевизүүдэд шаардага тавина. Телевизүүдтэй эфирийнхээ тодорхой цагийг сургуулийн өмнөх боловсролд зориулна гэсэн гэрээ хийх юм. 10-11 цаг ч байдаг юм уу 12-13 цагийн хооронд сургуулийн өмнөх боловсролын программыг явуулах ёстой гэж. Хоёр багш нийлээд 12 хүүхэд аваад гэртээ юм уу, байр түрээслээд энэ үйлчилгээг явуулж байгаа нөхцөлд тодорхой цагуудад телевизээ асаагаад хүүхдүүдээ боловсролынх нь хичээлд хамруулчихна. Өөрсдөө үзсээр байгаад тэр бүх хичээлүүдийг өөрсдийн болгоод авчихна гэж үзэж байгаа л даа.

-Гэр цэцэрлэгийн багш нарт төрөөс яаж дэмжлэг үзүүлэх бол?

-Улсаас нэг хүүхдэд оногдох хувьсал зардлыг олгоно, мөн хоолны мөнгийг олгоно. Хувьсах зардал өнөөдөр 70 мянган төгрөг, хоолны мөнгө 40 мянган төгрөгтэй байгаа. Тэгээд тухайн хүүхэд харж байгаа айл байраа улсад түрээслэх маягаар түрээсийнхээ зардлыг тооцуулна.  Дээр нь халуун хүйтэн ус, дулаан гээд айлын хэрэглээний зардлууд байдаг даа. Тэр бүхнийг стандартаар тооцоод нэмж олгоно.

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр хэчнээн хүн ажилтай болно гэж тооцож байгаа вэ?

-Хэрвээ гэрээр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал 5000 гаруй хүн ажлын байртай болно. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эхчүүд өөрийнхөө хүүхэд дээр нэмээд таван хүүхэд хараад байж болно. Ялангуяа 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд өнөөдөр ажлын байр олдохгүй байгаа. Энэ хүмүүс хүүхэд харах ажил хийж болно шүү дээ. Тэгээд 50 гараад л тэтгэвэрт гарсан хүмүүс байна. Ажил хийх бүрэн чадвартай эмэгтэйчүүд өдөрт зургаан хүүхэд хараад байж дөнгөнө гэж бодож байгаа.

-Хувьсах зардлын 70, хоолны 40 мянган төгрөг нийлээд 110 мянган төгрөг нэг хүүхдийн сарын хэрэглээний мөнгө гэсэн үг үү?

-Тийм. Зургаан хүүхдийн 660 мянган төгрөгөөр хүүхдүүдээ хооллоод өөрийнхөө цалинг гаргаж авна. Дээр нь эцэг эхчүүдээс нэмж төлбөр авах нь чөлөөтэй. Эцэг эхийнх нь сэтгэлд нийцсэн орчин бүрдүүлж, боловсрол олгож чадах юм бол харилцан тохиролцоод төлбөрийн нэмэгдэл авч болно. Тэртээ тэргүй өнөөдөр гэр хорооллын хувийн цэцэрлэгт сард 80 мянган төгрөг төлж хүүхдээ өгч л байгаа юм чинь.

-Гэрийн багш нар хүүхдийг эрүүл цэвэр орчинд өсгөж хүмүүжүүлж байгааг яаж мэдэх юм бэ. Хяналтын системийг яаж тогтоох юм бэ?

-Эцэг эхчүүд энэ талаар их асууж байна. Хяналтын системийг дүүрэг бол дүүрэг, аймаг бол аймаг тухайн орон нутаг хариуцна. Мэргэжлийн хяналт, боловсролын газраас илүү гол хяналтыг эцэх эхчүүд өөрсдөө тавина. Зургаан хүүхдийн 12 эцэг эх байгаа шүү дээ. Энэ 12 хүн миний хүүхдийн багш ямар багш байна вэ, хүний хувьд ямар юм, төлөвшил, зан аашийн хувьд хүүхдэд минь үлгэрлэж чадах хүн үү гэдгийг хянана. Ер нь улсаас цэцэрлэгийн хоолны мөнгийг бүрэн даадаг болсноос хойш эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал суларсан. Аль дээр 18 цаг болчихоод байхад хүүхдээ авахгүй цэцэрлэгийн манаач дээр байлгаад л байдаг эцэг эхчүүд олон байна. Зарим цэцэрлэгт хүүхэд хонож байгаа тохиолдол хүртэл гарч байна шүү дээ. Хүүхдийг яах гэж гаргадаг юм, анхаарал халамж тавьж, сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлж өөрийн үргэлжлэл болгох гэж л гаргаж байгаа. Бүх юмыг улсаас үнэ төлбөргүй болгосноороо эцэг эхийн хяналтыг байхгүй болгосон юм билээ. Тиймээс эцэг эхчүүд гол хяналтыг тавих ёстой. Миний хүүхдэд өдөр ямар хоол өгсөн байна гэхчлэн процесс болгон дээр нь хянах хэрэгтэй. Бүр болохгүй бол мэргэжлийн хяналтад хандана. Бид энэ хуулиа засгийн газарт өргөн барьчихаад байгаа.

-Хүүхэд харах үйлчилгээ нэвтэрснээр цэцэрлэгээс илүү хэмнэлттэй байж чадах болов уу?

-Цэцэрлэг барихад нэг их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Харин энэ төслийг хэрэгжүүлснээрээ 5000 хүн ажилтай болно, 80 мянган хүүхэд харах хүнтэй болно. Дээр нь улсаас гарах зардлыг 10 дахин хэмнэх юм.

Л.Мөнхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Narangerel:
Dor bichsen sanaluudiig unshij uzlee Huuhed harah uilchilgee ajilluulah huseltei irged mash ih bna Ene surgaltiig dahin ehelj bolohgui yum bolow uu
2017-03-21
Narangerel:
Mash ih taalagdlaa Odoo hezee ene surgalt dahin ehleh be
2017-03-21
baysa:
haana bvtgvvleh we88441216 hariu hvsej bn
2016-08-27
zochin:
End bvrtgvlj surgaltand ni sumar bn 99989624
2016-07-27
xandaa:
Yaj bvrtgvvleh we
2016-07-27
Gerel:
Medej bgaa n heleed ogch. Tuslaach surgalt n haana boloh ve
2016-03-06
Gerel:
Yaj burtguuleh ve surgalt n haana boloh yum bee
2016-03-06
nadmid:
bi surgaltand suutsan baira b xvvxde beldtsen neg xvvxdiin xuwisax zardald oorchlolt oron gesen yu bolson be vil ajillagaa exelxed belen yagad hvleelte bn we
2016-02-18
Altanzul:
ene tosoliig uneheer ih demjij bn aa. hiih hvsel ih bn. dahij burtgel ywagdahuu. burtgel duustsan geed bsan.
2016-02-16
dorjlhagwa:
Bi ene tosliig mash ih demjij bgaa surgaltand n suutsan bairaa tohujuultsan bgaa nogoo tureesiin bair us tsahilgaanii mongoo vah ym bol
2016-02-12
smile:
14 hen honogin surgaltand suusan hund huuhdee hariutsuulj ogoh tiim boh zurht humuust handhad hetseehen l ym baina
2016-01-18
zochin:
huuhed harah uilchilgeenii juramiig haanaas uzej boloh bol medeh hun baival heleed uguuch
2016-01-07
zochin:
bairnii tvreesiig uls yaj vneleh we jsh ni.3 vrvv bair
2016-01-07
anu:
Hi bi bas ene toslig mash ih demjij bga holboo barih utas89899544,89195053
2015-12-27
Зочин:
Ene ajilig xiixiig mash ix xvsej bna. Minii utas89650606
2015-12-04
М Лхамжав:
Маш зөв таньд баярлаж байна . сургалтанд хамрагдаж энэ ажлыг хиймээр байна . утас 94037999
2015-11-30
H.Altantsetseg:
Aj ahuin negj hhk huuhed harah uilchilgeend hamragdaj boloh uu
2015-11-30
oyka:
Mash ih demjij bna.hezee heregjih yum be?
2015-10-28
Зочин:
Demjij bna
2015-10-28
lhawgabayar:
Demjij bna. He zee ene talaar heleltsej batlah yum be? Yagaag oird yarigdahgui bnaa.Hezeenees yaj Haana bvttgvvlj hvvheg harah erhee awah yum be?
2015-10-12
bvren:
Batlagdah bolow uu ene huuliig heregjihiig hvleej bgaa gertee hvvhdee hardag zaluu eejiid zunduu bnaa.
2015-10-12
Bulgankhuu:
Batlagdsan uu
2015-06-28
irgen:
Hvvhed harah vilchilgeeniihee huuliig hurdan batluulaachee.Mash ih hvleelt vvsej bna .Svvliin ved yarihgvi yagaad erch ni sularchihawaa
2015-05-08
B.OTGON Oyun:
Dimjij bna
2015-04-11
jelome:
дэмжиж байна. хурдхан шиг хууль нь батлагдаад гарвал зүгээрсэн. яагаад дандаа үг хэлээрээ хүнийг доромжилж, гутааж байдаг юм болоо. ойлгохгүй юм. монгол хүмүүс гэхээрээ л ийм бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байх ёстой юм уу? бусдыг мэдлэг боловсролгүй, тэнэг мунагаар нь дуудаж байгаа хүмүүс өөрсдөө ямар хэмжээний мэдлэг боловсролтой нь хэлж байгаа үгнээсээ л харагдаад байх юм. эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэгдээ. бусдыг доромжилж гутааж байж санаа нь амардаг хүмүүс өөрсдийгөө бусдын оронд тавьж үздэг ч болоосой. хүмүүс ээ. бие биенээ хайрлацгаая. бу*д хүндэтгэлтэй хандаж сурцгаая. бусдыг хүндэлж байж өөрөө хүндэтгэлийг авна шүү дээ.
2015-03-19
h.altantsetseg:
huuhed harah uilchilgeeg demjij bna.ene sanaliig huviin hevshliin tsetserleguudtei hariltsan hamtran sanal bodloo soliltson ajilmaar bna. huviin tsetserleguudee demjij ajillah heregtei bna.
2015-03-02
bayambaa :
ih saihan sanaa bna tand amjilt husie ta nadtai 96169135 utsaar holvogdvol ih bayarlah bna
2015-01-31
battulga:
mash ih demjij bna. heze herigjih bol . batluulj chadah bolov u
2015-01-08
naraa:
setgegdel deer yasan muuhai ym bichdeg ym be. ene muuhai hvmvvsiin vgend orj bvv santraarai.amjilt
2015-01-06
*ansvren:
tand amjilt hvsie. ene saihan buyntai vilchilgeegee zaaval batluulj uguurei
2015-01-06