
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн мөнгө олгохоор тусгасан. Иймээс Н.Алтанхуягийн танхим “Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журмыг баталсны дагуу эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдийн зүгээс оршин суугаа засаг захиргааны нэгждээ өргөдөл гаргаснаар хүүхдийн хөгжилд зориулсан энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой болно. Улсын хэмжээнд 0-18 насны 967976 хүүхэд байдаг бөгөөд аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар тэдний 87,4 хувь буюу 851150 хүүхэд арилжааны 12 банкинд данс нээлгэх хүсэлт гаргажээ. Одоогоор УБЕГ-ын Хүүхдийн мэдээллийн сан, “Хүний хөжил” сангийн мэдээллийн сантай тулган иргэний бүртгэлийн зөрчилгүй 744665 хүүхдийн дансанд уг мөнгийг байршуулсан байна.
Энэ нь орчин үеийн төлбөр тооцооны боловсронгуй аргаар харьяа аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагаар баталгаажуулах шаардлагагүй, олон төрлийн дэвтэр нээлгэхгүй, зөвхөн иргэний цахим үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн олгож буйгаараа урьд өмнөх халамжийн мөнгө авахад үүсдэг элдэв бэрхшээл учрахгүй юм. Мөн ямар нэгэн шимтгэл төлөхгүй.
Хэрвээ хүүхэд нэг наснаас эхлэн мөнгөө хурмитлууллаа гэхэд 18 нас хүрэхдээ 4320000 төгрөгийн хадгаламжийн эх үүсвэртэй болох бололцоотой. Тухайн санхүүгийн жилд авч чадаагүй мөнгө дараа жилд дансанд нь хадгалагдан үлдэх бөгөөд Төрийн санд буцаан татахгүй. Шинэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг арилжааны банкуудын дээрх үйлчилгээний байдалтай танилцах юм байна.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ