
Энэ дугаарт “100 эрхэм” нэвтрүүлэг зунгааралдаад нэг л биш ээ” гэсэн үзэгчийн шүүмжлэл бүхий сэтгэгдэл нийтлэгджээ. Түүнд бусдаас гоц ялгарах алдартай эрхмүүдийг зочноор сонгодог энэ нэвтрүүлэг өөрийн гэсэн чиглэл зорилготой байх ёстой юм шиг.
Бусдад бага ч гэсэн ухаан хайрлах зорилготой баймаар энэ нэвтрүүлгийг бэлтгэхэд санаанд багтмааргүй их мөнгө зардаг сурагтай.
Ямартай ч Анужин бүсгүй хамтрагчаа буруу сонгосон ч өөрөө алсдаа 101 дэх алдартан болох зорилготой байж магад гэжээ.
Мөн “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, доктор профессор А.Шагдарсүрэнтэй хийсэн “Номин”-гийн бизнест нууцлаад байх зүйл байхгүй” ярилцлагад манай томоохон аж ахуйн нэгжийн 20 жилийн түүхийн талаар хөндсөн байна.
“Шаргал мэдээ” булангаас “Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгийг шүүмжилжээ”, “Чинбаа үнэхээр од нь юм байна”, “Баттулга сайд өдөрт 1000 удаа гэдэсний таталт хийдэг”, “Сараа тив алгасан тогтлолтоо хийнэ”, “Гавьяат тамирчин Сэр-Од бөөгийн онгодоо аргадлаа”, “Бас нэгэн Гангнам стайл” зэрэг сонирхолтой мэдээнүүдийг уншаарай. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдвэл зохих 10 зүйл цаг үетэйгээ алхаа нийлүүлэхэд тань тусална.
“Паппараци” дуранд “Хурд”-ын Отгонбаяр, “Харанга”-ын Лхагваа, альтернатив Отгоо, амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг “Чоно”-ынхон өртжээ.
Алдарт инженер зохион бүтээгч Даниэль Сваровскийн намтар түүх болон Микки Рурк гоо сайхны мэс заслын дараа, гладиатор эхнэрээ уучилсангүй, метрогоор таваргадаг оддын тухай шинэ сониныг уншихад илүүдэхгүй.
Шинэ долоо хоногт цэнхэр дэлгэцнээ “Жуулчин”, “Оньсого мэт тавилан”, “Блүбэрри” зэрэг уран сайхны онц сонирхолтой кино хэзээ ямар сувгаар гарахыг “ТВ 7” хоногийн шинэ дугаар хэлээд өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ