Нийслэлд 11 зах дээр 10500 орчим түрээслэгч наймаа эрхэлж байна

img

ЗАХУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛНА

Нийслэлийн удирдах зөв­лөлийн ээлжит хуралдаан болж бүх захуудын үйл ажиллагаатай танилцаж, хол­бог­дох гэрээний биелэлт цаа­шид авах арга хэмжээний та­лаар нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Авто замын газартай хамтран арваннэг­дүгээр сарын 5-ны дотор ажлын хэсэг байгуулахаар боллоо. Нийс­лэлд үйл ажиллагаа явуулж буй 11 захын арав нь задгай, нэг нь задгай болон битүү хосолсон үйл ажиллагаа  явуулдаг байна. Мөн эдгээр захууд нь хүн амын тодорхой хувийг ажлын бай­раар хангаж, иргэдийг хэрэг­цээгээр хангадаг боловч хо­тын А болон В зэрэглэлд худалдаа, үйл­чилгээ явуулж байгаа нь  авто­замын хөдөл­гөөнд нөлөөлж, ачаалал нэмэгдүүлж  байна хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа юм. Тиймээс захуу­дыг хотоос гаргах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Ма­най орны хувьд задгай захуудын орчин нөхцөл бохир заваан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, гэмт хэрэг гарах зэрэг асуудлууд олон гардаг. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх шаард­лагатай байгаа юм. Мөн тэд ашиг орлогын төлөө хөөцөлдөж  хотын өнгө үзэмж, ногоон байгууламж, хог хаягдлаа цэвэрлэх тал дээр хариуцлагагүй хандаж байгаа нь нууц биш. Тухайлбал, Нарантуул олон улсын худалдааны төв хэмээх сүржин нэртэй энэ захын орчин нөхцөл үнэхээр хүндрэлтэйг хүн бүхэн мэднэ. Өвлийн улиралд түрээс­лэгчид даарахын эрхэнд “том хүний живх” хийдэг гэх яриа олны дунд тарсан байсан. Хоногийн хоолоо залгуула­хаар хүйтэнд даарч байгаа тэдний эрүүл мэнд ямар байгаа нь ойлгомжтой. Ингэлээ гээд тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхгүй байгаа нь харам­салтай. Энэ нь хаа хаанаа хариуцлагагүй байдлын тод жишээ болж байгааг хотын дарга хэлж байсан. Өнөөдрийн байдлаар 11 зах дээр 10500 орчим түрээслэгч наймаа эрхэлж байгаа аж. Тэд газар эзэмшлийн гэрчилгээгээ 5-20 жилийн хугацаатайгаар авсан байна. Гэтэл газар эзэмших гэрчилгээ нь харилцан адилгүй байгаа юм. Харин хотын дарга “ямар захад нь таван жил, ямарт нь 20 жилийн эзэмших гэрчилгээ олгодог юм бэ. Энэ асуудлыг судлах шаардлагатай байгааг холбогдох албаныханд даалгасан юм.  Нарантуул зах нь Халдвартын эмнэлгийн  салхин дор байрладаг. Энэ нь салхиар дамжих ямар нэгэн халдварт өвчин гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр ажлуудыг сайтар судалж, захуудад стандарт бий болгох, ажлын хэсэгт удирдамжаа сайжруулахыг санууллаа. Ж.ГАНЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okoo:
zub..uguumur.zahiig.hotooc.zailuulaarai.ter.emeeltrvv..muu.celbeg/..zardag.ard.olond.shahdag........
2012-10-23
SARUUL:
ZAHUUDIIG HOTOOS GARGAH NI MASH ZUB
2012-10-22
зочин:
Сайн байна. Түгжрэл хаана байна тэнд зах л байдаг. Одоо нэг цэгэлэх болсон доо.Бат-ҮҮл дарга захирагчийн албаа аваад хотоос гарах байхаа, Тэгвэл бүх зүйл ОК. Амжилт хүсье.
2012-10-22
hotoos garga:
Zahuudiig hotoos gargah heregtei uur asuudal baihgui 10500 hunii ajliin bair nemegdehees hasagdahgui hotoos garlaa geed
2012-10-22
ТАМХИГҮЙ МОНГОЛ!:
ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСАГ ТАМХИТАЙ ДАЙН ЗАРЛАСАН НЬ МАШ ЗӨВ! БАЯРЛАЛАА! АМЖИЛТ! . . . . . . . . . АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРЫГ ТАМХИНААС ГАРГАХ ОРЧИН ҮЕИЙН ЛАЗЕРЫН, НААЛТ ЗЭРЭГ ЭМЧИЛГЭЭНД БҮРЭН ХАМРУУЛЪЯ. ЗАРДЛЫГ КОМПАНИАС НЬ, ЭСВЭЛ ЭЛДЭВ ТӨСЛИЙН ШУГАМААР Ч ЮМ УУ ХӨНГӨЛЖ УРАМШУУЛААД. ХАРИН ТАМХИА ХАЯХ ДУРГҮЙ БОЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ ХОРДУУЛЖ, ТУХ АЛДУУЛЖ БАЙХЫН ОРОНД АЖЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. БҮХ ХҮНД ЖОЛООНЫ АРД ТАМХИ ТАТАХЫГ БУСАД УХААНТАЙ УЛС ОРОН ШИГ ХОРИГЛОЁ. ИДЭВХТЭН ӨВӨӨ, ЭМЭЭ ЕР НЬ ХЭНД Ч БАЙ ХАМААГҮЙ ОЛНЫ ДУНД ӨМХИЙ ХОРТОЙ УТАА ГАРГАГЧДЫГ ТОРГОХ ЭРХ ОЛГОЁ. Багашаарханыг нь тас алгадаад, амбаардаад авах эрх өгсөн ч болж байна. Энэ бол наргиа шүү хэ хэ Үнэндээ бол тэгмээр л санагддаг шүү хи хи хи. ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ЦАГДААД МЭДЭГДЭН 24 ЦАГ АЛБАДАН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛГҮҮЛЬЕ!
2012-10-22
Иргэн:
Бид Хужаа, Хятад гээд хараагаад байдаг улсаасаа л авах юмыг авч сурмаар байна. Хятадад зах гээч юм байгаагүй газар хэдхэн жилийн дотор өндөр технологийн том хот үүсчихдэг. Юу ч үгүй газар эхлээд нэг хүнд биш, маш олон хүнд газар хувааж өгөөд худалдаа эхэл гэхэд банз мод элдэв юмаар навсайсан юм барьчихдаг. Тэгээд ирэх жил тоосгоор үзүэмжтэй бариарай, чадахгүй бол нураана гэдэг даалгавар өгнө. Ирэх жил нь амлалтдаа хүрсэн хүмүүст дахиад ирэх жил шилэн гадаргатай, 3-4 давхар болгосон бай гэдэг даалгавар өгөгдөөд, барьж чадаагүй хүмүүсийг хөөж явуулаад навсархайг нь трактороор түрчихдэг. Харин газрыг нь арай илүү чадалтай хүнд дуудлагаар зарна. Ингэсээр 10 жилийн дараа тэр хэсэг газар танигдахийн аргагүй хөгжисөн байдаг. Наран туул 20 жил байхдаа ойр орчиноо улам дордуулсан уу гэхээс дээрдүүлсэн зүйл бараг үгүй.
2012-10-22
Irgen:
10500 hunii erh ashguu esvel 1000000 hunii erh ashig u. Hotiin zah ruu huulgeh heregtei buh zah zamiin buglurul uusgej bna.
2012-10-22