Ч.Хүрэлбаатар нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар“Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байсан юм. Тэгвэл эл хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
Өмнө нь Увс аймгийн Тагнуулын хэлтэст шалгаж, есдүгээр сарын сүүлээр харьяалалын дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн билээ.
Хэргийн талаар сануулбал, УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ч.Хүрэлбаатар нарын туслах болох Ш.Чинбат, Я.Баттогтох нар Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байсан нэр бүхий 10 айлын гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг иргэдэд тараасан гэх баримтыг хуулийн байгууллагад өгсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр шалгуулж эхэлсэн юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ