
Нийслэлийн Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар сургуулийн математикийн багш Л.Мижигмаа нь сурагчдаас хандив авсан тухай иргэдээс Авлигатай тэмцэх газарт гомдол ирүүлжээ.
Авлигатай тэмцэх газар уг гомдлын мөрөөр ажиллаж, багш Л.Мижигмаа нь хууль бусаар хандив цуглуулсны зэрэгцээ хөндлөнгийн хяналтгүй зарцуулж байсныг тогтоосон байна. Авлигатай тэмцэх газраас гарсан зөрчлийг арилгуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн албан бичгийг нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад илгээжээ. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хариу албан бичигт 38 дугаар сургуулийн багш Л.Мижигмаад сануулах арга хэмжээ авсан бөгөөд нийт дүүргийн хэмжээнд дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллахаа мөн дурдсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ