Булган суманд гарсан түймрийг унтраажээ
Дорнод аймгийн Булган сумын нутаг Улаан нуурын шандаас зүүн урагш өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэхүү мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсээс Эрэн хайх аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг бүрэн унтраасан байна.
Уг түймэр мотоцикль шатсанаас гарсан ба 10х3 км орчим талбайг хамарсан байжээ. Түймрийг цаг алдалгүй шуурхай ажиллан унтрааснаар гурван ч айл түймэрт өртөхөөс хамгаалж чаджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ