
УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийж, МАН-ын гишүүдийн суултыг хуулийн хүрээнд тайлбарласан байна.
-УИХ дахь МАН-ын гишүүд суулт хийж буй нь хэр хуульд нийцсэн үйлдэл вэ?
-Өвөрхангайн тойрог буюу УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн мандатын асуудлаас болж, УИХ-ын чуулганы хуралдаан хоёр өдөр тасалдлаа. Өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн үйл явдал улс төрийн шинжтэй учир УИХ-ын Тамгын газрын зүгээс оролцох боломжгүй юм. Намууд аль аль талаасаа хуулийн дагуу асуудалд хандах хэрэгтэй.
УИХ-ын Тамгын газар мэргэшсэн байгууллагын хувьд мэргэжлийн туслалцаа, техникийн бүрэн байдлыг хангах л үүрэгтэй. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 11.1.4-т “Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийхийг хориглоно” хэмээн заасан байдаг.
Харин хариуцлагын тухайд уг хуулийн 13.1.3. “Энэ хуулийн 11.1.4-д заасныг зөрчиж Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийсэн иргэнийг 20000-50000 төгрөг, албан тушаалтныг 20000-60000 төгрөг, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгоно” гэсэн байдаг.
Тиймээс МАН-ын гишүүдийн энэ үйлдэл хууль зөрчсөн гэж ойлгож болно.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ