
Хятадын олон улсын радиогийн дэргэдэх монгол хэлээр мэдээлэл бэлтгэн нийтэлдэг http://mongol.cri.cn/ хэмээх вэбсайтад монголчуудын соёл урлагийн үнэт өв, бахархал, уламжлалын нэг болсон морин хуурын үүсэл гарлын тухай ташаа мэдээлэл нийтэлжээ.
Энэхүү мэдээлэлд дурдсанаар “морин хуур нь хятадын үндэстний цөөнх болох монголчуудын хөгжмийн зэмсэг” гэжээ.
Тухайлбал “Морин хуур бол Хятадын vндэстний цөөнх болох Монгол vндэстний хөгжмийн зэмсэг мөн.
Морин хуур өнө удаан тvvхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол vндэстний хvн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, тvvний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдөх арга нь ч тус тусдаа онцлогтой байдаг. Өвөр Монголын баруун нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, зvvн нутагт харин цоор гэж нэрлэж байна” гэжээ.
Хятадууд манай улсын өв соёлын үнэт зүйлсийг өөрийн мэтээр ярьж, бичдэгийн бас нэгэн жишээ энэ болж байна.
Доорхи линкнээс уншина уу.
http://mongol.cri.cn/chinaabc/chapter23/chapter230202.htm
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ