Гадаад харилцааны сайд ажлын айлчлал хийж байна

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдрөөс эхлэн Бүгд Найрамдах Австри Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швейцарийн Холбооны Улсад тус тус ажлын айлчлал хийх гэж байна. Сайд Л.Болд айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Австри Улсын Дэд канцлер бөгөөд Европ болон олон улсын асуудал эрхэлсэн сайд М.Шпинделеггер, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вэстервэлле, Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтер нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Түүнчлэн сайд Л.Болд айлчлалынхаа хүрээнд Вена болон Женев хотод төвтэй олон улсын зарим байгууллагын удирдлагатай уулзах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
odoogiin baidlaar 5,6,7 gadaad uls ornoor ayalaad baina
2012-10-23
Ene orsoison gar neeree sard heden udaa gadagshaa zugaalj baigaa ve. Aalz Ganbold gedeg daguulj irsen horchin ni odoo GHYamig samarch baigaa biz dee.
2012-10-22
LyBold GBatxyy gej luivarchid ardchilaliig bulshilj baigaa shuu:
yu ch byteexgyi ni todorxoi xymyyc ard tymnii mongoor caixan tenex delxiig toiron aylax ym daa gants xariltsan vizgui bolox gej baigaa oron ni KOLUMBIA tee tenegteerei lalariin luivarchidaa
2012-10-22
ффф:
2 иас илүү явчихлаа Ерөнхий сайд аа
2012-10-22