НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид маргааш 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, замын түгжрэлийг бууруулах талаар авсан арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх, нийслэлд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ