Д.Эрдэнэбат: МАН-ынхан гурав дахь удаагаа хууль зөрчлөө

-МАН-ынхан чуулганы хуралдааныг хуралдуулсангүй. Үүнд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүн ч бай, жирийн иргэн ч гэсэн хуулиа мөрдөх үүрэгтэй. Харин хуулиа зөрчсөн үйлдлийг МАН-ынхан гурав дахь удаагаа гаргалаа. Үүнийг АН хатуу сануулж хэлэх нь зүйтэй.
-МАН-ын гишүүд Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн тангараг өргүүлэх асуудлыг хойш тавих юм бол чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцоод явах болно гэж мэдэгдсэн. Үүнийг хүлээж авах уу?
-УИХ-ын даргын захирамжаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан. Гурав дахь өдөр гишүүдийг тангараг өргүүлнэ. Бид хэлэлцэх асуудлын дарааллаар явах ёстой гэж үзэж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ