Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

img

2012 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Говийн бүс нутаг болон Орхон - Сэлэнгийн сав газраар 9-14 градус,  бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ