
Төрийн байгуулалтын байнгын хороо 08.30 цагаас Төрийн ордны “Б” танхимд хуралдана. Тус хуралдаанаар “Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ