
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолунг энэ сарын 19-нд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр дэд сайд Д.Ганхуяг, Элчин сайд Ван Сяолун нар Монгол Улс, БНХАУ-ын харилцааны хөгжлийн ерөнхий төлөв, олон улсын болон бүс нутгийн талбар дахь хамтын ажиллага, хоёр орны ГХЯ-дын хамтын ажиллагаатай холбогдох асуудлуудаар санал солилцсон байна. Мөн Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд ГХЯ-дын гүйцэтгэх үүрэг чухал болохыг санал нэгтэй тэмдэглэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ