Ерөнхийлөгч УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл өргөн барина

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нартай өнөөдөр уулзлаа.Дээрх уулзалтаар  зарчмын хэд хэдэн  асуудлаар ярилцаж тохиролцжээ. Юуны өмнө УИХ дахь намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн санаачилсан УИХ-ын болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барихаар болжээ. УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш өнөөдрийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийг зарлахгүй даруй гурван сар болж байгаа юм. 2013 оны улсын төсвийн төсөл уулзалт  ярилцлагын бас нэг гол сэдэв байв. Төсвийн тухай шинэ хуулиар жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлагдах товтой ирэх жилийн төсвийг хугацаанд нь батлах талаар Ерөнхийлөгч МАН-ын удирдлагуудтай ярилцсан байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлыг ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар хөндсөн байна. Уг асуудлыг шүүхийн шийдвэр бүрэн гартал УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахгүй хойшлуулахаар болсон байна. Д.Дүүриймаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баясаа:
Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч маань кок-оо ямар үед яаж авахаа мэднээ цаадах чинь кккккккккк
2012-10-23
Иргэн:
Оройтсон ч гэсэн ямартаа ч АН-ын биш Монгол Улсын Ерөнхийлөгч гэдгээ харуулж чадлаа
2012-10-23
asdgasdg:
Ерөнхийлөгч эртхэн уулзахгүй юу хийж байсан юм болдоо болхоо байгаад ирхээр ардын баатар шиг уулзах юм даа
2012-10-23