Л.Болдын айлчлал үргэлжилж байна

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын Бүгд Найрамдах Австри Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд  10 дугаар сарын 22-нд  Вена хотноо ажиллаж, НҮБ-ын төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотовтой уулзан тус байгууллага болон Монгол Улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн өргөжүүлэх, түүний дотор хуурамч эмийн наймаатай тэмцэх талаар хамтарсан судалгаа гаргах тухай ярилцлаа. Өмнө нь тус улсад Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайд айлчилж хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу энэ чиглэлээр илүү ахиц дэвшил гаргах нь зүйтэй болохыг талууд тохиролцов. Мөн Авлигын эсрэг олон улсын академийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх боломжийг хөндөж ярилцлаа. Сайд Л.Болд мөн Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано, ЕАБХАБ-ыг энэ жил даргалж буй Ирланд Улсын Элчин сайд И.О’Лиари нартай тус тус уулзлаа. Ю.Аманотой ярилцахдаа Монгол Улсаас цөмийн салбарт явуулж байгаа бодлогыг тайлбарлаж, тус Агентлагаас хорт хавдартай тэмцэх, малын гоц халдварт өвчний эсрэг вакцины лаборатори байгуулах, зарим төрлийн вакцин үйлдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцсон байна. Мөн уран болон цөмийн технологийн талаар олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх тухай ярилцав. Гадаад хэргийн сайд ЕАБХАБ-ын төв байранд айлчлах үеэр Элчин сайд И.О’Лиари тус байгууллагад Монгол Улсыг элсүүлэх асуудлаар хийгдэж буй яриа хэлэлцээний явцын талаар мэдээлсэн байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лу.Болд тэнэхээ больж ажилаа хиймээр юм. Гэр нь Берлинд байдаг гэсэн биз дээ.
2012-10-25
ter geree Boldod hamaagui yum bailgui. Ug ni said bolohiinhoo umnu zuvshuurch gariin useg zursan l baigaa. Moligo umhuulne gej ene dee
2012-10-23
Ene Zasgiin gazriin said nar jild 2-oos deesh udaa gadaadad tomiloltoor yavahgui gej Altanhyuagtaigaa gereend gariin useg zuraad l baisan. Yu bolson be? Bold heddehee yavj baina?
2012-10-23
Ер нь Лу.Болдын хийдэг ажил нь энэ ш дээ. Аалз Ц.Ганболд гэдэг сэтгүүлч тэр PR-г нь хийх гэж ГХЯ-нд ирж газрын дарга болсон. Хөгийн юм ч их хийнэ дээ.
2012-10-23
irgen:
Ene nuhur gej neg uuriiguu reclamdsan amitan bna aa. mass media group eer ee damjuulaad tuvt reclamdchina. ochson yamniih ni web huudas shuud boldiin PR huudas bolchihno.
2012-10-23