П.Цагаан: Ард түмэн байхад ардчилал амьд байна

img

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад цөөн асуулт тавьж хариулт авлаа. -УИХ-ын ажил гацчихаад байхад Ерөнхийлөгч чимээгүй болчихлоо. Зарим нэг хэвлэлд түүнийг ан гөрөө хийхээр явсан ч гэх мэдээ гарсан. Ерөнхийлөгч ажлаа хийж байгаа юу? -Ажлаа хийж байгаа. Төлөвлөсөн ажлуудаа цагт нь амжуулах гэж шахаж, шаардаж ажиллаж байгаа. Хэд хоног чимээгүй байсан тухайд гэвэл, Ерөнхийлөгч онцгой үүргийн томилолтоор хилээр явсан. Алслагдсан хязгаар, хи лийн заставуудаар явж, ажил, амьдралтай нь, бас өмнө өгсөн үүрэг даалгавар нь хэр зэрэг хэрэгжиж байгаатай биечлэн танилцсан. Анхны цас орсоноос хойш дараа жилийн хавар хүртэл зам харгуй нь бүрэн хаагддаг нутаг Алтай, Хангайн бүсээс гадна Дорнодод бий. Хүн өвд лөө гэхэд цана чаргаар, эсвэл нисдэг тэргээр л тэнд хүрнэ. Байгаль, цаг агаарын тийм хүнд нөхцөлд эх орныхоо дархан хилийг манаж байгаа хилчид болон тэнд амьдарч байгаа иргэдийнхээ амьдрал, нийгмийн асуу далд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүч ний Ерөнхий командлагчийн хувьд байнга анхаарал тавьж байдаг юм. Тэр бүгдийг нийтэд зарлаад байх шаардлагагүй ажил төрд байтугай, айл өрхөд ч байдаг даа. -Өвөрхангайн сонгуулийн тойрогт үүссэн мар гаанаас болоод УИХ-ын гишүүд УИХ-ын хурал дааныхаа танхимын хаалгыг “дарж”, чуулганыг саатуулсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ талаар Та ямар бодол той байна? -Монголын нийгэмд шилжилт үргэлжилсээр байгааг харж байна. Даргын дохио зангаагаар амьдрах, хуулийн зүйл заалтаар амьдарч сурах хоёрын хооронд ялгаа их. Ер нь манай орны болон бусад орны туршлага, алдаа онооноос харахад, ямар ч хүндрэлтэй асуудал байсан хурал уулзалтаа хийж, асуудлыг нээлт тэй хэлэлцэх нь л зөв байдаг юм. Тийм боло хоор УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хааж, дарах биш, харин нээж асуудлаа ил тод ярилцах нь зөв гэдгийг эрхэм гишүүд маань эрх биш ойлгож байгаа байхаа. Ярилцахгүй бол ойлголцохг үй шүү дээ. Сонгуулийн маргаан, будилаа ныг ужиг архаг биш болгомоор санагддаг юм. Ямар ч байсан манай улс алхам алхамаар ураг шилж байна. -Ингэхэд, Та өөрийн биеэр УИХ-ын Сонгуулийн будилааныг мэдэрч байсан уу? -Зөндөө зөндөө. 2004 онд гэхэд л Баянзүрх дүүрэгт олны нүдэн дээр УИХ-ын хоёр суудлыг “дээрэмдэж” авахыг харсан л даа. Муухай л бай даг юм. За даа зарим хүн эрх барьж байхдаа есөн шидийн л юм хийдэг байсан. Харин энэ жил сон гуулийн саналын хуудсыг машинаар тоолдог болсон нь яах аргагүй том дэвшил. Хэ рэв гараараа тоолдог байсан бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. -Монголд Ардчилал “нас эцэслэлээ”. Хоёр дахь хамгийн олон суудалтай МАН УИХ-д бүлэг ч байгуулж чадахгүй байна. Ардчиллын баталгаа байх ёстой ардчилсан Ерөнхийлөгч дуугарахгүй байна гэж гадуур ярьж байна. Энэ ч зүй ёсны үг байх шүү? -Монголын ард түмэн байхад Монголд ардчилал амьд байна. Ардчиллын баталгаа нь ардчилал, эрх чөлөөний амтыг мэдэрсэн манай ард түмэн. Монголын ард түмэн өнгөрсөн хорь гаруй жилд ардчиллын үнэ цэнийг мэдэрсэн, бас ардчиллаа хамгаалах дархлаатай болсон. МАН хуульд заасан хугацаанд УИХ-д бү лэг байгуулж чадалгүй өнгөрсөн нь миний бодлоор намын ажлыг төрийн ажлаас дээгүүрт тавь даг зуршилаас нь болсон болов уу. Гэсэн ч МАН УИХ-д бүлэгтэй болох нь төрийн ажилд тус тай. АН-ын бүлэг цөөнхийн жаргал зовлонг сайн мэддэг улс төрийн хүчний хувьд МАН төлөвшихөд нь тус дэм болж, улс орныхоо хөгжил дэвш лийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байх. Үүнийгээ ч ойлгож байгаа болов уу. Хоёр том нам МАН-ын бүлэг байгуулах талаар зарчмын хувьд тохирсон боловч зарим хүчин зүйлээс болоод хойшлоод байх шиг байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгч намуудын даргатай уулзаад, хэрэв та нар хэл үгээ эцэслэн олж чадахгүй байгаа бол МАН УИХ-д бүлэг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулийн төслийг санаачлаад, УИХ-ын ажил төрөлд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэлчихсэн байгаа. Товчдоо бол Ерөнхийлөгч энэ талаар УИХ дахь намууд, тэдгээрийн удирдлагатай уулзаж, зөвлөлдөж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TERIIG CHIN MAN CHIN CH GESEN HIIJ BSAN YUM SHUU DEE NUUZAAR
2012-10-25
UURUU ANDUURAAD BNA AN ZASAG BARIAD 3 SAR L BOLJ BNA TER BOLOHGUI BUTEHGUI YUM CHIN 20-D JIL OLONHOOROO TUR BARISAN MAN-IIN HARIUZAH AJIL YUM SHUU DEE
2012-10-25
ҮНЭН ХЭЛЖЭЭ
2012-10-24
ulaan:
Ard tumen ni yaduu bhad ardchilal bna gesen ug uu??Ta nar bitgii ard tumnii neriig barij bitgii solior.Chamaig hen songodog yum be?Ardchilal gej hudlaa yarij oorsdoo bayjij,ur huuhdee ulsiin zardlaar gadaad surgasnaa ardchilal gej oilgood bna uu??
2012-10-23
UURUU ANDUURAAD BNA AN ZASAG BARIAD 3 SAR L BOLJ BNA TER BOLOHGUI BUTEHGUI YUM CHIN 20-D JIL OLONHOOROO TUR BARISAN MAN-IIN HARIUZAH AJIL YUM SHUU DEE
zochin:
Yag unen surhii bolj. Daranguillyn zasaglaltai orond ard tumen baidaggui yum baina.
2012-10-23
zochin:
AN n MAN uls turiin huchnii huvid tuluvshihid n demjleg uzuuleh yostoi gene uu. AN-yn Bayartsogt n OT geree baiguulaad, nuguu Ganhuyag n OT gereeg uurchilno geed zarim heseg n huchingui bolgono geed yavj baina. Ene uls turiin huvid tuluvshson namyn shinj mun uu
2012-10-23
zochin:
shine zasgiin ajil ni dunguj ehelj baina, dun tavih boloogui 3 jil 4 sariin daraa duraaraa durgij baigaa esehed dun taviarai, yaagaa ch ugui baihad dun tavih ni ert baina shuu, yerunhii zam ni zuv handlagatai baina
2012-10-23
tsagaan lag tolgoi holbodog bolson bn sh dee
2012-10-23
zochin:
Yag unen surhii bolj. Daranguillyn zasaglaltai orond ard tumen baidaggui yum baina.
Балдан өндөр настан:
Туурга тусгаар Монгол Улсын Ерөнийлөгчийг чам шиг боловсролгүй гахай тэгж доромжилдогүй юм за өнөөдөр Монгол Улсдаа төдийгүй дэлхийд танигдсан Ардчилсан Ерөнийлөгч за,Харин Н.Энхбаяр Цолмон нар яаж Монголын нэрийг гутаалаа, эргүй улаан хувьсгалч бялдууч Дорж гэж мэдэх үү? чи тэр бол чи МАНХ-ын лууварчид 1939онд Монголын сэхээтэн 30000 лам. нарыг хомроглон устгаад алах хүн олдохгүй болохоороо манай өвөөгийн улаан бухын эсэргүүний бух гэж буудаж байсан шүү дээ энэ тэгээд ариун явдал уу?
2012-10-23
Балдан өндөр настан:
МАН-ын нөхдүүд засаг төрийн эрхийг барьж байхдаа яаж дураараа аашилж авирлаж байлаа одоо л ардчилсан нам МАН-ын төрийн байгууллагад ажиллаж байгаа дээд доод албан тушаалтнуудийг цэвэрлэж багаа бүрдүүлэхгүй бол шинэчилсэн засгийн газрын ажлыг МАН дараг нар хийхгүй харин ард түмэн хохирч үлдэнэ. Үүнийг л хуралдаа суухгүй жүжиг. тавиад байгаа МАН-ын нөхдүүд хүсээд байгаа. юм л болвол ард түмний нэр барьдаг, 22 жил төр барихдаа юу хийсэн юм бэ? авгай хүүхдүүд нь гахай шиг таргалж тахиа шиг өндгөлж ард түмэн болхоор ялаа шиг амьдарч байна. МАН -ын хулгайч гишүүдийн хөрөнгө мөнгө. яргуй шиг үрждэг энэ тэгээд ариун явдал юм уу?
2012-10-23
za chi ajilaa hiij chadkhgui bj bgaad halagdchaad bitgii end tend ochood hudlaa show hiigeed bai
2012-10-23
Элбэгээ чи төрийн нэрээр худлаа ярьж хувийн зугаа цэнгэл хөөж ан хийж нүгэл хийж яваа нь үнэн
2012-10-23
Эрдэнэбатаа чи миний сайн найз чи арай дэндэж байна миний найз жаахан бодолтой бай амь насанд чинь аюултай байж мэднэ шүү
2012-10-23
АРДЧИЛАЛЫНХАН БҮХ ШАТАНДАА ӨӨРИЙН ТАЛЫН ХҮМҮҮС ,АХ ДҮҮ,НАЙЗ НӨХӨД, ХАНЬ ИЖИЛ ,ҮР ХҮҮХДЭЭ ОРУУЛЖ БАЙГАА НЬ ДУРААРАА БАЙХ ЭХ ҮҮСВЭРИЙГ БҮРЭЛДҮҮЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАМААР АРЧИЛАЛ УСТАЖ БАЙНА АРДЧИЛАЛЫНХАН БОДМООР ЮМ
2012-10-23
TERIIG CHIN MAN CHIN CH GESEN HIIJ BSAN YUM SHUU DEE NUUZAAR
za chi ajilaa hiij chadkhgui bj bgaad halagdchaad bitgii end tend ochood hudlaa show hiigeed bai
ардчилал их ч зүйл хийж байгаа их ч зүйлийг устгаж байгаа гэхдээ дэндүү дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаадаа дүгнэлт хийх нь зөв байх
2012-10-23
zochin:
shine zasgiin ajil ni dunguj ehelj baina, dun tavih boloogui 3 jil 4 sariin daraa duraaraa durgij baigaa esehed dun taviarai, yaagaa ch ugui baihad dun tavih ni ert baina shuu, yerunhii zam ni zuv handlagatai baina