Тайваньд эмнэлэгт гал гарч өвчтнүүд амиа алджээ

img

Тайванийн нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас 12 хүн амь насаа алдсан талаар BBC агентлаг уламжилж байна. Орон нутгийн цагаар өнөө өглөө эмнэлэгт гал гарсан бөгөөд галын шалтгааныг тогтоож амжаагүй байна. Нийтдээ 60 орчим өвчтөнүүд түлэгдэж, угаартсан байдалтай эмчлүүлж байна. Гал сөнөөгчид эмнэлгийн агуулахаас гал гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Гал сөнөөгчид дуудлага авснаас 10 минутын дараа ирсэн боловч өвчтөнүүдийг гаргах, гал унтраах үеэр 12 өвчтөн угаартаж амиа алдсан байжээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ