Макдоналдсын төмсийг хэрхэн бэлтгэдэг вэ

img

Нэгэн хэсэг олон нийтийн дунд нэр хүнд нь илт унаж, химийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг найрлагандаа ашигладаг хэмээн шүүмжлүүлж, ихээхэн ашиг орлогыг алдсан МакДоналдсынхан энэ оны 10 сарын 21-ны өдөр өөрийн сүлжээ бэлгэн нийлүүлэгчээс хэрхэн хүнсний бүтээгдэхүүнээ татдаг, хүнсний бүтээгдэхүүнээ чухам хаанаас авч, яаж боловсордог гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлалаа. Үүгээрээ тэд нэгэн хэсэг хүчээ авсан цуурхалыг намжааж чадна гэж найдаж байгаа ажээ. Бичлэгт Канадын МакДоналдсын менежер Скотт Гибсон өөрийн биеэр фарм, үйлдвэр, хоолны газруудад очиж, бүтээгдэхүүн бий болох процессийг нэг бүрчлэн тайлбарласан байна. "Бидэнд МакДоналдсын нэрийн төмсний талаар маш олон асуулт ирж байсан учир бид таныг тайзны арын үйл ажиллагаа буюу бүтээгдэхүүний түүхий эдийг фэрмийн газрын хөрсөөс хурааж авахаас цаашид төмс шарагчид шарж таны гарт очих хүртэл бүх процессийг үзүүлье гэж шийдсэн юм." хэмээн Гибсон тайлбарлажээ. Левинскийн гэр бүлийн эрхэлдэг фэрмээс Ноён Ливенскийн тусламжтай бичлэг дээр хэрхэн төмсөө хурааж, сортолдог талаар танилцуулж дараа нь төмсийг ачааны машинаар Нью Брунсвикийн, Гранд Фоллс-д байрлах боловсруулах үйлдвэрт хүргэж буйг харуулжээ. Үүний дараа боловсруулах үйлдвэрийн дарга Дубиус Боловсруулах үйлдвэрийн процессийг тайлбарлахдаа "Төмс боловсруулах үйлдвэрийн процесс нь ерөнхийдөө маш хялбар юм. Эхлээд төмснүүдийг өндөр дөрөлтын усанд угаадаг. Энэ нь хөрсний шороо болон чулуунаас салгаж дараа нь үүнийгээ хальсалдаг юм. Хальсалсан төмсөө стандарт хэмжээний зүсэгчид зүсэх ба түүнийгээ төмсний байгалийн чихэрийг шарсны дараа өнгийг нь хувиргахгүйн тулд шүүж авч, химийн уусмалд шүүж авдаг." Үүний дараа төмсийг хатааж дараа нь 45-60 секунд хэртэй шардаг. Шарсан төмсөө хөлдөөж уутлаад МакДоналдсын сүлжээ ресторанууд руу тээвэрлэж шууд хэрэглэдэг байна. [caption id="attachment_162922" align="alignnone" width="600" caption="МакДоналдсын сүлжээ ханган нийлүүлэгчдийн нэг Ливенскийн гэр бүлийн фермээс төмсөө хурааж, бэлтгэж авч байгаа нь."][/caption] [caption id="attachment_162923" align="alignnone" width="600" caption="Боловсруулах үйлдвэрт ачихад бэлэн болгож сортолно."][/caption] [caption id="attachment_162924" align="alignnone" width="600" caption="Хэрчиж бэлтгэхийн өмнө эхлээд төмсөө нэг бүрчлэн хальсалдаг байна"][/caption] [caption id="attachment_162925" align="alignnone" width="600" caption="Хальсыг арилгасны дараа төмсүүдийг стандарт хэлбэрээр зүсэж бэлтгэнэ."][/caption] [caption id="attachment_162933" align="alignnone" width="600" caption="Хатаасны дараа хэрчмүүдийг шарж, дараа нь МакДоналдсын сүлжээ ресторанууд руу түгээнэ"][/caption] [caption id="attachment_162936" align="alignnone" width="600" caption="Амтлаг шаржигнасан төмснүүдээр үйлчилэхэд бэлэн боллоо."][/caption]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene tums chini genii uurchlulttei bahgui yu. manai mongoliin tums hajuud ni jinhene chanar, eruul mended hor nuluugui. Harin ene genii uurchlulttei tumsnuud ih hor hunuultei. Targaluulah bol enuuhend. tsaashlaad uragt nuluulnu, yanz buriin gaj uvchin uusne. Baigaliin bish yum chini.
2012-12-14
usa oorsdo hogin hool gedeg yum bile shde udahgui ene salbar n neegdeh yum gsn odo guzege dilehgui ohid zalus yanada hamgin targalalttai uls mongol gewel gaihad hereggui l boloh bh
2012-10-24
zochin:
ene tums chini genii uurchlulttei bahgui yu. manai mongoliin tums hajuud ni jinhene chanar, eruul mended hor nuluugui. Harin ene genii uurchlulttei tumsnuud ih hor hunuultei. Targaluulah bol enuuhend. tsaashlaad uragt nuluulnu, yanz buriin gaj uvchin uusne. Baigaliin bish yum chini.
tsegi:
ер нь ийм junk food /хогийн хоол/ байнга идээд байвал ирээдүй чинь 100+ жинтэй бүдүүн бүдүүн америк хүмүүс шиг л болох байх даа,
2012-10-24
harin Mc Donaldsiin tuhai tsuurhal gevel ajilchid n ih stresstei ajilladag uchraas uuraa gargahdaa Burger luu shuls tseree nulimj hiideg gej yaridag. Ene bol nileed tarhsan yaria. tiimees Burger avah bolgond nulmsan bolov uu yagaa bol gej bodoh hereg garna. gehdee barag iddeggui dee, jildee 1 udaa
2012-10-24
uusmal n surtei zuil bish sh dee, jiriin uyed halisalsan tomsiig hercheed usand hiihgui bol O_2- tei reaktslaad ongo n oorchlogddog bioz dee, Tuuniig n zogsooh gej uusmald hiij bgaa yum, tegehgui bol hedhen minutiin daraa iim iih tomsnuud bugd baraan ongotei hereggui bolno.
2012-10-24
Ximiin uusmal gedeg ny burheg asuudal baina.yaavch VITAMIN bish shuu dee. aan ????
2012-10-23
himiin uusmald oruulahaar muudahgui, hadgalaltiin hugatsaag ni urtasgadag baikh daa. Ene ni l bidend hor boldog baikh
2012-10-23
ter himiin uusmald shuuj avdagt ni l asuudal bgaa um bish uu
2012-10-23
Зочин:
Хогийн юмаар хөөцөлддөгөө болиоооооооооооооооооооооо та нар
2012-10-23
Зочин:
юу нь буруу гэж төмсөө хураагаад цэвэрлээд хальслаад шараад болголоо дараа нь Макплнадсын хэрэглэгчид хүргэлээ юу нь буруу гэж болж л байгаа биз дээ Үүнээс өөр юу хүсээд байгаа ю....................
2012-10-23