
Монгол Улсын гавъяат тамирчин , WBU,WBF,WBC холбооны аварга мэргэжлийн боксчин Ч.Цэвээнпүрэв ирэх арваннэгдүгээр сарын 09-нд Сингапурын Марина Бей сандс казино, амралт зугаалгын төвд IBO холбооны аварга Индонезийн боксчин Дауд Иордантай аварга цолны төлөө өрсөлдөх гэж байна.
Хэрвээ энэ тулаанд Монголын боксчин ялалт байгуулвал WBA холбооны аваргын төлөө Крис Жоннтой өрсөлдөх боломжтой болох юм. Түүний бэлтгэл сургуулилтыг Монголын кикбоксынхон болон Английн "Хаард Нокс" промоушн хамтран базааж байна.
Мөн Монгол улсаас хөгжөөн дэмжигчдын баг байгуулан Сингапур улсыг зорих гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ