Цэрэг татлагаар орсон залуусын 16 хувь нь нүдний хараагаар тэнцээгүй

img

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн.  Цэргийн зарлан дуудах хуудас 19 698 хүнд очих ёстой. Түүнээс 18551 нь гардан авчээ. Цэрэгт татагдсан залуучуудын 22,5 хувь нь их дээд, тусгай дунд сургууль төгссөн. 75 хувь нь бүрэн дунд боловсролтой. Харин үлдсэн нь бага боловсролтой байжээ. Цэрэг татлагаар орсон залуучуудын цөөнгүй хэсэг нь эмнэлгийн магадлалаар чөлөөлөгджээ. Эмнэлгийн магадлалаар чөлөөлөгдсөн залуучуудын 24 хувь нь мэс заслын өвчнөөр, 16 хувь нь нүдний хараагаар тэнцээгүй байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ