Шүүгчдийг томилуулах саналыг өргөн мэдүүлнэ

img

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж,  13 асуудал хэлэлцэв.

Тус хуралдаанаар З.Түвшинтөгсийг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн,Н.Гэрэлтуяаг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Б.Отгонбямбыг Ховд аймаг дахь сум дундын 1дүгээр шүүхийн шүүгчийн, Б.Дэлгэрцэцэгийг Ховд аймаг дахь сум дундын 2дугаар шүүхийн шүүгчийн, Ц.Дайрийжавыг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, анхан шатны зарим шүүхийн шүүгчдийг сэлгэн ажиллуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа.

Мөн хуралдаанаас зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгохоор болсон байна.  Түүнчлэн Шүүх байгуулах тухай хууль, шүүгчийн орон тоо тогтоох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bmb:
eronhiilogchoo naad nohdvvdee shudraga ajilah talaar oligtoihon arga hemjee avahgvi bol hereg alga bna shvv....tach amlaltaa martaj baih shivdee.
2012-10-23