
Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа шийдвэрээр Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосон бол энэ сарын 12-нд ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, хүлээж авах “1111” төвийг нээсэн. Ингэснээр иргэн өөрийн биеэр эл төв дээр очих болон “1111” тусгай дугаар руу залгаж, шинэчлэлээр шийдэх олон асуудалд өөрийн санал санаачилгыг төрийн бодлогод чөлөөтэй тусгах боломжтой болсон юм.
Өнөөдрийг хүртэл 11 хоногийн хугацаанд БШУЯ-д л гэхэд 218 асуулт, санал ирсэн байна. Харин яамны мэргэжилтнүүд эдгээр асуултуудын 85 хувьд нь буюу 174 саналд хариу өгөөд байгаа юм. Үүнээс гадна БШУЯ бие даан “1209” дугаарыг энгийн утасны тарифаар ажиллуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарт хийх шинэчлэлд иргэн бүрийн оролцоог чухалчилж байгаа гэв. Энэ мэт төр, иргэнийг холбосон ажил үр дүнгээ өгч эхэлж байгаад иргэд ам сайтай байна.
Б.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ