
Солонгосын Чонжү Кижон коллежийн үндсэн багш болно гэдэг гадаадынхны хувьд тэнгэрээс од шүүрэхтэй адил зүйл гэнэ. Уг сургуулийн үндсэн багш ямар ч алдаа дутагдал гаргасан байлаа ч түүнийг халах эрх сургуулийнх нь удирдлагад байдаггүй байна.
Тэгвэл уг сургуульд сурч байсан Монгол оюутан Ундрах энэ коллежийн анхны 12 Монгол оюутны нэгээр 2007 онд ирж байжээ. Тэрээр сургуулиа онц дүнтэй амжилттай төгсөж урилгаар магистр хамгаалсан төдийгүй төгссөн сургуульдаа багшаар үлдэж чадсан байна. Гэтэл уг сургуульд насаа багшилсан доктор, профессорууд үндсэн багшаар үлдэж чаддаггүй харин гэрээт багшийн статусаар ажилладаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ