Элчин сайд Д.Идэвхтэн С.М.Мироновтой уулзлаа

img

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум дахь Орос, Монголын парламентын бүлгийн дарга С.М.Мироновтой өнгөрсөн долоо хоногт уулзаж УИХ-ын дэд дарга, Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цогийн Мэндчилгээг гардуулан парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Төрийн Дум дахь Орос, Монголын парламентын бүлгийн дарга С.М.Миронов Холбооны Зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа Орос, Монголын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байсан, цаашид ч  хоёр орны найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллах болно хэмээн тэмдэглэв. Элчин сайд Д.Идэвхтэн Монгол Улс, ОХУ-ын харилцааны бүхий л салбарын цаашдын хөгжилд парламент хоорондын, түүний дотор парламентын бүлгүүдийн ажил хэрэгч, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцоллоо. Мөн, манай хоёр орны парламент хоорондын бүлгүүд уламжлалт сайн, өндөр бүтээмж бүхий хамтын ажиллагаатай. Монголын парламент ОХУ-ын Холбооны Хуралтай харилцах хамтын ажиллагаандаа маш өндөр ач холбогдол өгдөг. Үүний нэг илрэл бол Монгол, Оросын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга толгойлдог бичигдээгүй журам олон жилийн туршид мөрдөгдөж буйгаас харж болно гэлээ хэмээн Гадаад Харилцааны яамнаас мэдээллээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
harin ch estoi mundag hyn dee
2012-10-25
Зочин:
Элчин бодоод хийж буй том ажил НЬ энэ юм байх даа
2012-10-25
Ene muu MAN-iin ugshiltai huuchnii uzelsurtlin duu hooloi bolson iim archaagyi ,chadvargyi diplomat yosni talaar A-chgyi Mongolin min ner hundig unagasan ene nuhrig ergyylen tataachee Elchin saidin yamandaa dandaa uurin toiron hureelegchid, nuuts amragaa, hamaatan sadnaa bairshuulan minii deer huh tengerees uur huuli yilchlehgyi gej boddog nuhurig erthen zailuulahgyi bol bolohgyi
2012-10-24
Ene muu hogiin orostoi uulzsanyg yun ch ih bichdeg yum be. Medee chini hotsrogdson bn.
2012-10-24