Дулаан, цахилгааны байгууллагыг нийслэлийн өмчид шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлнэ

img

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” /УБДШС/ компани,”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ компаниудад нийслэлийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс төрийн өмчийн  хувьцааны багцыг нийслэл эзэмших шаардлагатай болжээ. Тодруулбал, уг компаниуд нь зуун хувь төрийн өмчийнх байдаг. Хувьцааны 20 хувийг Сангийн яам, 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо эзэмшдэг. Тиймээс Төрийн өмчийн хувьцааг нийслэлд шилжүүлэхэд эхний ээлжинд НИТХ-ын дэмжлэг авах хуультай юм байна. Уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin 3:
Энэ нь УБ хотын ард иргэдийн эрх ашгийн төлөө бус. Хэрэв УБ хотын ард иргэдийн төлөө байсан бол цахилгаан станцыг Багануур юм уу Налайхад нүүрсний орд уурхайтай газар барьж байгуулах ёстой. Тэндээс эрчим хүчийг цахилгааны утсаар хаашаа ч дамжуулж болно. Харин халуун усны тухайд бол өвлийн улиралд халуун усны бойлуур хэрэгтэй болох ба УБ хотын баруун зүүн талд тус бүр нэг нэгийг суурьлуулж болох байсан. Тус халуун ус үйлдвэрлэх цахилгаан станц нь зөвхөн халуун усаар хангах учраас 1 өдөрт одоо хэрэглэж байгаагийн 3-ны 1 тэй тэнцэх буюу 5000 тн нүүрс хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн томоохон хотуудын ойролцоо нүүрс түлэхгүй байх нь дээр (Ялангуяа УБ хот уулаар хүрээлэгдсэн байдаг учраас агаар нь бохирдох нь амархан) учраас байгалийн хий юм уу нүүрсийг хийжүүлэн ашиглана. УБ хотын ард иргэдийн эрүүл мэндийн төлөө бол мэдээж тэгэх ёстой байв. Бидэнд станц байгуулж өгсөн Орос улсын томоохон хотууд ч гэсэн мөн адил цахилгаан станц нь томоохон хотуудаас 50-иас дээш км-ын хол зайтай юм байна. Сүхбаатарын талбайгаас 4 км зайд цахилгаан станц байна гэдэг бол Москва хотын улаан талбайн хажууд цахилгаан станц байгаатай адил хэрэг юм. Ийм нөхцөл байдлыг Москва хотын ард түмэн дуугүй өнгөрөөхгүй нь ойлгомжтой. Сонин хэвлэл, телевиз радиогийн байгууллагууд юу ч мэдээгүй царай гарган дуугүй байсаар байхгүй. Энэ бол байж болшгүй зүйл. Одоо бол Москва хотод нүүрс ашигладаг цахилгаан станц ганц ч байдаггүй. Дээхэн үед хотын захад нүүрс ашигладаг цахилгаан станц байсан ч одоо байгалийн хий хэрэглэдэг болгожээ. Гэвч энэхүү станцыг байгуулах болсон шалтгаан нь ч хотын онцлогтой багагүй холбоотой юм. Түүнээс биш оросууд хэзээ ч нийслэл дотроо нүүрсний цахилгаан станц байгуулахгүй байсан. Тиймээс л одоо байгалийн хий ашигладаг болгож өөрчилсөн байгаа биздээ.(Москва хот бага зэрэг онцлогтой нийслэл хот бөгөөд дээр үед Монголын Бат хаан, Францын Напельон зэрэгт эзлэгдэж, Германы Гитлерт ч эзлэгдэх аюулд орж байсан учраас нийслэл хотоо гадаадын цэрэг армид бүслэгдэн эзлэгдсэн ч гэсэн тийм амар бууж өгөхгүйн тул нийслэл хот руугаа чиглэн цахилгаан гэрэл, халаалт дулаанаар хангах төвлөрсөн системийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байх. Нийслэл хотын аюулгүй байдлыг хангахын тулд цахилгаан станц нийслэл хотдоо барьж байгуулсан учир одоо түүнийгээ нэг их ажиллуулаад байдаггүй. Харин яагаад Сүхбаатарын талбайгаас 3-р цахилгаан станц 5 км, 4-р цахилгаан станц 9 км-ын зайтай бараг нийслэл хотынхоо төвд байрладаг юм бол. Ийм газар нүүрс түлэхээр агаарын бохирдол үүсч, хүн амьдрахын аргагүй болмоор юм биш үү. УБ хотын цахилгаан станцын сүүл ч нь 1980аад онд байгуулагдсан ба Орос улс барьж өгсөн. Тэр үед Орос Хятадын харилцаа төдийлөн сайнгүй байсан ба Орос улс Хятадаас нилээд түгшиж байсан үе. Эрдэнэтэд асар их нөөц баялагтай уурхайг олж илрүүлсэн болохоор түүнийг хамгаалах шаардлагатай байсан. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийг хамгаалахын тулд Дархан УБ хотод аж үйлдвэрүүдийг барьж босгон ард иргэдийг төвлөрүүлэхийг зорьж байжээ. Үүний тулд л УБ хотод гурвын гурван цахилгаан станцыг барьж байгуулсан бололтой. Эдгээр цахилгаан станцуудыг яагаад УБ хотын баруун зүгт Туул голын ойролцоо барьж байгуулсан нь дараах 3 шалтгаантай. 1. Гүний усыг хялбар аргаар хэрэглэхийн тулд 2. Туул голд бохир усаа асгахын тулд Оросууд ихэвчлэн УБ хотын зүүн талд олноороо амьдарч байсан ба тэдний амьдарч байсан орон сууцны барилгууд цахилгаан станцаас хол байрлалтай бөгөөд тэр үеийн оросууд 5-6 жилийн хугацаатай л Монголд ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй хүмүүс байсан. УБ хотод төдийлөн удаан хугацаагаар амьдардаггүй байсан. Тийм учраас цахилгаан станцын орчинд нөлөөлөх сөрөг үр дагаварыг яагаад ч амсаагүй. Эдгээр шалтгаанаар Оросуудын барьж өгсөн цахилгаан станц бий болжээ. Одоо УБ хотод оросууд ховор байдаг. Хятад улсаас Эрдэнэт үйлдвэрийг хамгаалах ч шаардлага байхгүй. Гэхдээ л УБ хотын төвд цахилгаан станц оршин тогтносоор. Харин УБ нь Монголын ард түмнийх бөгөөд цаашид ч гэсэн олон зуун жил УБ хотод монголчууд амьдрах болохоор ард иргэдэд цахилгаан станц ямар хор уршигтай гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Бидэнд ийм байрлалтай цахилгаан станц хэрэгтэй юу гэдэг талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сайн ойлгуулах шаардлагатай.
2012-10-24
Ug ni zuv shiidver shuu. Gehdee mergejliin baiguullagiig sain chadvartai huneer udirduulahgui tanil tal nam harsan tomilgoo hiivel tun ayultai gedgiig AH iinhan bodoltsoh bailgui deee
2012-10-24
зочин:
Нөгөө Мөнхбаяр энэ тэр хүмүүсийн ах дүү тоглох боломжгүй болжээ ашгүй дээ хөлдөж үхэх гэж өвөлийг авдаг болсон ш дээ хувьд очсоноор.
2012-10-24
зочин:
ӨӨ маш зөв шийдвэр гарах гэж байгаа юм байна. иргэд үүнийг хүсэж байсан одоо биелэлээ олох нь ашгүй дээ. нэг дээрэмчидэд даатгасан шүү дээ биднийг
2012-10-24
Оршин суугч:
Маш зөв шийдвэр байна Орон суугчид бид асуудлаа ярих хариуцлага тооцох газаргүй байсан юм Одоо харин НЗДТГазар луу ярихад болох боллоо
2012-10-24