
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас ШУТИС-ийн хичээл өглөө 07:40 эхэлдэг байсныг 09:00 эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Энхтайвны өргөн чөлөөний дагуух авто замын зорчих хэсгийн I эгнээгээр нийтийн тээвэр явах зурвасыг өргөжүүлж, 5 шараас Офицеруудын ордон хүртэл сунгах, Улсын дугаарын хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэх, Төрийн албан байгууллагууд гаднах автозогсоолын 80 хувийг иргэд, үйлчлүүлэгчдийн автомашин зогсох нөхцөлийг бүрдүүлэх, Худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн шинэчилсэн цагийн хуваарийг ягштал мөрдүүлэхээр болжээ. Түүнчлэн Хууль зүйн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 онд хамтран ажиллах санамж бичигт замын хөдөлгөөнд хяналт тавих 120 цагдааг нэмж ажиллуулах талаар тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ