Аваргууд анхны хожигдлоо хүлээлээ

img

Аваргуудын лигийн энэ улирлын ээлжит тоглолтууд болж өнгөрлөө. Спартак Москва Бенфикаг 2:1-ээр, Барселона Селтикийг 2:1-ээр, Валенсия БАТЕ Борисовыг 3:0-ээр, Байерн Мюнхен Лиллег 1:0-ээр, Манчестер Юнайтед Брагаг 3:2-оор тус тус хожиж, Галатсарай Клуж Напокатой 1:1-ээр тэнцсэн бол хамгийн дуулиан дагуулсан тоглолт Шахтёр Донецк болон Челси клубуудын хооронд боллоо. Өнгөрсөн улирлын аваргуудын лигийн цомыг сүр дуулиантайгаар, гайхамшигтай тоглолтуудын дараагаар авсан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө аваргууд учраа клубтээ 2:1-ээр ялагдсанаар энэ улирлын анхны ялагдлыг хүлээлээ. Шахтёрын хоёр бразил тоглогчид болох Алекс Тейксера гурав дахь минутад, Фернандиньо 52 дахь минутад тус тус гоолдсоноор Челси 2:0-ээр ялагдаж эхэлсэн. Үндсэн цаг дуусахын өмнө 88 дахь минутад Челсигээс Оскар нэр төрийн гоолыг хийснээр тоглолт дууссан гэж болно. Ингэснээр аваргууд анхны ялагдлаа хүлээлээ. Одоогоор Аваргуудын лигийн Е хэсгийг Шахтёр Донецк клуб 7 оноотой тэргүүлж буй бол Челси 4 оноотой удаалж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Go Shakhtar go!!! Ene hesgees Chelsea bolon Juventus -iin ali neg ni multrah ni todorhoi bolood baina. Uchir ni Shakhtar ene jil uneheer gaihaltai baigaa. Hesgeesee negeer garah ni ch todorhoi... Romania-iin aldart dasgaljuulagch Mircea Lucescu -iin gaviya shuu....
2012-10-24