МАН-ын гишүүдийг торгоно
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй нэг асуудлыг УИХ-ын гишүүн Р.Бурмаа хөндлөө. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт МАН-ын гишүүд Төрийн ордны хаалган дээр жагсах үеэр жагсагчид УИХ-ын зарим гишүүний биед халдаж байхад Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд арга хэмжээ аваагүй гэсэн асуудлыг Р.Бурмаа гишүүн хөндсөн юм.
МАН-ын харьяалал бүхий УИХ-ын гишүүд чуулганы танхимын хаалгыг буйдангаар таглаж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулсан нь Төрийн ордны хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Үүнийг зохицуулах арга хэмжээг Төрийн ордны хамгаалалтын алба, Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд аваагүй гэсэн юм.
лмаар УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчсөн МАН-ын харьяалалтай УИХ-ын гишүүдэд торгох зэрэг холбогдох арга хэмжээг авах, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга хурандаа н.Лхагвасүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын хуулийн зөвлөх хошууч н.Тогтохням нарт ажлаа хариуцлагагүй хийсэн гэж мөн арга хэмжээ авах зэрэг асуудлыг хөндсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ