"Өрхийн үйлдвэрлэл-Ажлын байр” хөдөлмөрийн үзэсгэлэн нээгдэнэ

img

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”, Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг угтан Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Өрхийн үйлдвэрлэл-Ажлын байр” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг маргааш "Улаанбаатар бизнес хөгжил"-ийн төвд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн яармагийн үеэр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлд явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ, мэргэжлийн болон давтан сургалтанд бүртгэх, хамруулах, ажилгүй иргэдийг бүртгэж, ажлын байрны захиалгыг танилцуулан байнгын болон түр ажлын байранд зуучлах зэрэг нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ