Буудлагын нээлттэй тэмцээнд 230 тамирчин оролцож байна

img

Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 373 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын нэрэмжит буудлагын нээлттэй тэмцээн Техникийн спортын төвийн буудлагын клубт үргэлжилж байна. Тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд 10 төрлөөр нийт 230 тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа. Тэмцээн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилж, төрөл тус бүрээс алт мөнгө хүрэл медаль болон цомын эзэд тодрох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ