
Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжлэгдсэн хоёр сорьцод ХДХВ-ийн халдвар илэрч, онош нь батлагдсан байна. Энэ манай улсад бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдварын 114,115 дахь тохиолдол юм.
Халдвар хоёр хүн эрэгтэй бөгөөд нэг нь 45-49, нөгөө нь 30-34 настай юм байна. Одоогоор эмнэлгийн хяналтад авч, тархварын судалгаа хийж байгаа аж.
Мөн эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлсэн гадаадын нэг иргэнээс ХДХВ-ийн халдвар илэрсэн байна. Энэ нь гадаадын иргэдээс манай улсад илэрч оношлогдсон 15 дахь тохиолдол юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ