Монгол Улс тоон системд шилжинэ

img

Монгол Улс 2014 оны долдугаар сарын 31-нд тоон системд шилжих гэж байгаатай холбогдуулан Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газрын дарга Ц.Жадамбаа электрон бараа имтпортлон борлуулагч компанийн удирдлагуудыг өнөөдөр 13:00 цагт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тоон системийн чиглэлээр баримтлах бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон тоон телевизийн олон улсын стандартын талаар танилцуулж, тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл шаардлагын талаар аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж мэдээллийг хүргэлээ. Олон улсад эфирийн тоон телевизийн Америк, Япон, Европ, Хятадын стандартыг түгээмэл ашиглаж байгаагаас манай орны хувьд европ стандартыг ашиглана. 2014 оны долдугаар сарын 31-нд тоон системд шилжихэд өнөөдөр худалдаанд борлогдож байгаа телевизорууд нь манай орны дагаж мөрдөх стандартад тохирсон байх, хэвийн ажиллах нөхцөлийг хангаж байх нь зүйтэйг зөвлөлөө. Уулзалтад электрон бараа импортлогч томоохон компаниуд оролцлоо. Үүнд М-си-эс электроникс,  Их үлэмж ХХК, Глобал электроникс ХХК, Наран трейд ХХК, Номин электроникс ХХК, БСБ сервис ХХК, Нэкст электроникс ХХК, Саммит компьютер технологи ХХК, Сонголт электроникс ХХК, Бэст электроникс ХХК, Арина электроникс ХХК,  Ану электроникс ХХК, Оллоо электроникс ХХК зэрэг компанийн  удирдлагууд оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yamar tv avbal zugeer yum be
2012-10-25
huue ta heddugeer zuund amidraad bna. Durvuljin zuragtandaa shiljuulegch taviad uzej boliishdee. mangar-aa
2012-10-25
request:
arai oroitoj medeelj bgaa um bus uu.toon systemd holbogdohgui huuchin zuragttai ailuud yah bolj bn aa
2012-10-25
huue ta heddugeer zuund amidraad bna. Durvuljin zuragtandaa shiljuulegch taviad uzej boliishdee. mangar-aa
bi:
sain sudalj baigaad hamgiin suuliin ueiin HD formatiin H264 encodding songoh heregtei. Odoogiin ihenh TV -uuniig chadna.
2012-10-24
Зочин:
Хамгийн гол нь манай худалдаачид тоон системийн нэвтрүүлгийг шууд нэмэлт төхөөрөмж шаардахгүйгээр хүлээн авдаг тв захиалан хийлгэх хэрэгтэй.
2012-10-24